АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн 80 насны ойн хүрээнд UFC-ийн тулааны цувралыг Цагаан ордонд зохион байгууллаа.
2026 оны зургаадугаар сарын 14-нд Вашингтон хотноо болсон “UFC Freedom 250” тулааны үдшийн оргил хэсэгт Илия Топуриа болон Жастин Гейжи нар октагонд хүч үзэв. Цагаан ордны өмнөх талбайд зохиогдсон энэхүү арга хэмжээг “Америкийн тулааны сүнсийг алдаршуулсан үйл явдал” хэмээн тодотгожээ.
Тус арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон UFC-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Дана Уайт нар хүрэлцэн ирж, тулааныг хамтдаа үзэж сонирхсон байна. Ийнхүү спортын томоохон үйл явдал төрийн тэргүүний албан ёсны ордонд зохион байгуулагдсан нь спортын түүхэнд онцлох үйл явдал боллоо.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
Эх сурвалжийг нээх ↓


