Лондон хотын Ийлинг Бродвэй дүүрэгт автомашин явган зорчигчдыг дайрсны улмаас таван хүн гэмтэж, цагдаагийн байгууллагаас сэжигтнийг баривчилсан байна.
Бямба гарагт болсон уг ослын улмаас гэмтсэн таван хүний биеийн байдал амь насанд аюулгүй байгааг албаныхан мэдээлэв. Осол гаргасан жолооч хэргийн газраас зугтсан боловч удалгүй ойролцоох Грэйнж Парк орчмоос баригджээ.
Лондоны Метрополитан цагдаагийн газрын мэдээлснээр, баривчлагдсан этгээд нь Сомали гаралтай, Их Британийн иргэн, 34 настай эрэгтэй болох нь тогтоогдсон байна. Түүнийг аюултай жолоодлого үйлдсэн болон санаатайгаар хүн амины хэрэг үйлдэхийг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулан шалгаж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Five people were injured after a car struck pedestrians, police said
A Somalia-born British man has been detained on suspicion of attempted murder after a car ploughed into pedestrians in London.
Five people suffered non-life-threatening injuries when a car struck shoppers in Ealing Broadway on Saturday. The Metropolitan Police said the driver fled the scene but was apprehended in nearby Grange Park shortly afterward.
“The driver, a 34-year-old Somalia-born British man, was arrested on suspicion of dangerous driving and attempted murder,” a police spokesperson said.
DETAILS TO FOLLOW

