Лхагва гарагт зарласан шинэ хориг арга хэмжээний хүрээнд Оросын банк санхүү, газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц болон ховор металл импортлогч компаниудыг хар жагсаалтад оруулжээ.
Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Оросын цахим худалдааны томоохон компани болох Ozon-ий санхүүгийн салбар, 900 тэрбум рублийн хөрөнгөтэй Ozon банк стратегийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг салбарт үйл ажиллагаа явуулдаг тул хоригт өртсөн байна. Гэвч тус банк гадаад хөрөнгө эзэмшдэггүй, олон улсын SWIFT сүлжээг ашигладаггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын дотоодод үйл ажиллагаа явуулдаг тул энэхүү шийдвэр нь үйл ажиллагаанд нь нөлөөлөхгүй гэж мэдэгджээ.
Түүнчлэн барууны орнуудын тогтоосон нефтийн үнийн дээд хязгаар болон худалдааны хоригийг тойрч гардаг гэгддэг ОХУ-ын “сүүдрийн флот”-д хамаарах зургаан усан онгоцыг хоригт хамруулсан байна. Үүний зэрэгцээ “Arctic Express” хөлөг онгоцыг худалдаалахад тус дөм болсон Энэтхэгт төвтэй усан онгоц менежментийн компанид мөн хориг тавьжээ.
Украинд ашиглагдаж буй цэргийн техник хэрэгсэл үйлдвэрлэхэд чухал шаардлагатай тантал болон ниобий ховор металлыг импортолж байсан дөрвөн компани хориг арга хэмжээнд өртсөн байна. Британийн Гадаад хэргийн сайд Эд Милибэнд мэдэгдэхдээ, Украины тэмцэл бол бидний тэмцэл бөгөөд шударга бөгөөд бат бөх энх тайван тогтох хүртэл ОХУ-д үзүүлэх дарамтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэжээ.
ОХУ Украин руу 2022 онд цөмрөн довтож эхэлснээс хойш Их Британи Оросын эсрэг хориг арга хэмжээний дэглэмийн хүрээнд 3,400 гаруй хувь хүн, хуулийн этгээд, усан онгоцыг хар жагсаалтад оруулжээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Britain on Thursday announced new sanctions targeting Russian banks,“shadow fleet”vessels and importers of rare metals as part of ongoing efforts to squeeze Russia’s war economy.
Among the six newly sanctioned lenders is Ozon Bank, the financial arm of Russian e-commerce giant Ozon and the country’s 18th largest bank, with 900 billion rubles ($11 billion) in assets. Britain’s Foreign Office said the banks were targeted for operating within Russia’s strategic financial services sector.
Ozon Bank said the move would not affect its operations since it does not hold foreign assets or use the international SWIFT messaging network and conducts business only within Russia.
Britain also sanctioned six vessels suspected of belonging to Russia’s so-called“shadow fleet,” which Western governments accuse of circumventing oil price caps and trade restrictions.
An India-based ship management firm was also sanctioned for facilitating the sale of one of the targeted vessels, the Arctic Express.
In addition, four companies were sanctioned for importing tantalum and niobium — rare metals critical to manufacturing military equipment used in Ukraine.
“Ukraine’s fight is our fight… That’s why we will continue stepping up the pressure on Russia until a just and lasting peace has been reached,” U.K. Foreign Secretary Ed Miliband said in a statement.
Since Russia launched its full-scale invasion of Ukraine in 2022, Britain has sanctioned more than 3,400 individuals, entities and vessels under its Russia sanctions regime.

