Долоо хоногт хоёр удаа түүхий сармис хэрэглэх нь уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хоёр дахин бууруулдаг болохыг Хятадын судлаачид тогтоожээ.
Хятадын эрдэмтэд уушгины хорт хавдартай 1424 өвчтөн болон 4500 эрүүл хүнийг хамарсан судалгааг харьцуулан дүгнэсэн байна. Судалгаагаар түүхий сармисанд агуулагддаг аллицин хэмээх бодис нь хүчтэй антиоксидантын үүрэг гүйцэтгэдэг нь тогтоогджээ. Энэхүү нэгдэл нь чөлөөт радикалуудын хортой нөлөөг 44 хувиар бууруулж, эсийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.
Австралийн судлаачид ч мөн адил түүхий сармис тогтмол хэрэглэх нь хорт хавдрын төрөл бүрийн эрсдэлийг багасгахад чухал нөлөөтэй болохыг тэмдэглэжээ. Тэдний үзэж буйгаар аллицин нь энэхүү хамгаалалтын гол бүрэлдэхүүн хэсэг болдог аж.
Сармис нь зөвхөн хавдрын эсрэг төдийгүй эрүүл мэндэд өөр олон ач тустай болохыг гурван жилийн өмнөх судалгаанууд баталсан байдаг. Тухайлбал, сармис нь мигрень буюу толгойны хүчтэй өвдөлтийг намдаах, даралт ихсэх эрсдэлийг бууруулахад туслах чадвартай юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Исследователи из Китая пришли к выводу, что человек, употребляющий чеснок хотя бы дважды в неделю, почти в 2 раза сильнее защищен от рака легких.
Эксперты провели исследование, в котором приняла участие группа, состоящая из 1424 больных раком легких. После того, как ученые параллельно обследовали еще и 4500 здоровых людей, они сравнили результаты данных, собранные после анализа обеих групп.
Как оказалось, в сыром чесноке содержится аллицин, выполняющий роль антиоксиданта. Он помогает здоровым людям защитить клетки организма, снижая на целых 44% вредное воздействие на них свободных радикалов.
Чуть раньше эксперты из Австралии уже пришли к выводу, что включение в свой рацион сырого чеснока минимизирует риск образования самых разных видов злокачественных опухолей. Австралийцы также уверены, что решающую роль тут играет аллицин.
Плюс ко всему, три года назад исследователи уже доказали, что чеснок способен излечить мигрень и сводит к минимуму риск развития гипертонии.

