Steam платформ дээрх мэдээллийг хянадаг алдартай SteamDB сайт цаашид өөрийн нэр болон брэндээрээ үргэлжлүүлэн ажиллана.
Есдүгээр сарын 2-ны өдөр Nexus Mods болон SteamDB-ийн үүсгэн байгуулагч Павел “xPaw” Дюндик нар тус сайтыг худалдан авсан тухай албан ёсоор мэдэгдлээ. 2013 онд SteamDB-ийг үүсгэн байгуулсан Дюндик уг сайтыг удирдан авч явах нь сүүлийн үед хэт их ачаалал үүсгэх болсон тул энэ оны нэгдүгээр сараас эхлэн хамтрагч хайж эхэлсэн байна.
Дюндик олон нийтийн дэмжлэгт тулгуурласан энэхүү төслийг хариуцаж чадах, олон нийтийн хэрэгцээг ойлгодог багийг олох нь хамгийн чухал байсан гэдгийг онцолжээ. SteamDB нь одоогийн байдлаар олон нийтийн хандив дээр суурилан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шинэ эзэмшигчтэй болсон ч өмнөх бүтэц, үйл ажиллагаа нь хэвээр үлдэх юм.
Nexus Mods-ийн хувьд 2025 оны зургадугаар сард Chosen компанид худалдагдсан билээ. Тус сайтын үүсгэн байгуулагч Робин “Dark0ne” Скотт нь өөрөө болон олон нийтийн ашиг сонирхлын үүднээс сайтын өдөр тутмын үйл ажиллагаанаас холдох цаг нь болсон хэмээн мэдэгдэж байсан юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Nexus Mods has acquired SteamDB, the widely used Steam data-tracking site.
Both companies say SteamDB will continue to operate under its own name, brand, and community.
The move was announced September 2 in statements from SteamDB founder Pavel “xPaw” Djundik and Nexus Mods.
Djundik co-founded SteamDB in 2013 but said that maintaining the site had become “ever increasing self inflicted workload.” While it is sustained largely by community donations, Djundik started looking for a partner in January.
“What mattered most to me was finding a team that understands what it means to be responsible for something the community depends on,” he wrote at the time.
Nexus Mods was itself acquired by Chosen in June 2025 after founder Robin “Dark0ne” Scott said that for both “my and the community’s best interest,” the “time has come to step back from the day-to-day running of the site.”

