ОХУ-ын Санкт-Петербург хотын шүүхүүд болон Москвагийн их сургуулиудад бөмбөг дэлбэлнэ гэх заналхийлэл ирсний улмаас албаныхан яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийв.
Баасан гарагт Санкт-Петербург хотын Кировский, Калининский, Октябрьский болон Смольнинский дүүргийн шүүхүүдэд бөмбөг тавьсан тухай мэдээлэл ирсний дагуу ажилтнууд болон иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус хотын шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хууль сахиулах байгууллагууд аюулгүй байдлын шалгалт явуулжээ.
Үүнтэй зэрэгцэн Москва хотын их сургуулиудад хоёр дахь өдрөө дараалан ижил төстэй заналхийлэл гарлаа. Тухайлбал, Москвагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн техникийн их сургуулийн ажилтнууд болон оюутнуудыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Пүрэв гарагт Москвагийн арав гаруй их сургуульд, тухайлбал Тээврийн үйлчилгээний улсын их сургууль, Сэтгэл судлал, боловсролын улсын их сургууль, Политехникийн их сургууль болон Менделеевийн нэрэмжит химийн технологийн их сургуульд ийм төрлийн заналхийлэл бүртгэгджээ. Хууль сахиулах байгууллагууд уг хэргийг мөрдөн шалгаж байгаа боловч заналхийлэгчдийн талаарх тодорхой мэдээлэл одоогоор гараагүй байна.
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт гарч буй халдлага болон хорлон сүйтгэх ажиллагаануудад Украйныг буруутгах тохиолдол нэмэгдэж байгаа юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Several courthouses in St. Petersburg were forced to evacuate after receiving bomb threats on Friday, a court spokesperson told the RBC news outlet, coming as universities in Moscow also ordered evacuations for a second day in a row over similar threats.
The spokesperson confirmed that the Kirovsky, Kalininsky, Oktyabrsky and Smolninsky District Courts in St. Petersburg had all been evacuated.
Staff and students at the Moscow Technical University of Communications and Informatics were also evacuated due to a bomb threat, the university’s press service told RBC.
“Law enforcement authorities are conducting an investigation,” the press service was quoted as saying. The university later reopened, while some classes were moved online.
Similar evacuations were reported at more than a dozen universities throughout Moscow on Thursday, including Moscow State University of Service and Transportation, Moscow State University of Psychology and Education, Moscow Polytechnic University and Mendeleev University of Chemical Technology of Russia.
It was not immediately clear who made the bomb threats, but the number of attacks and sabotage operations in Russia blamed on Ukraine has grown in recent years.

