Шведийн алдарт жүжигчин Александр Скарсгард The Rolling Stones хамтлагийн “Mr. Charm” дууны клипэд гол дүрийг бүтээж, олны анхаарлыг татаж байна.
Найруулагч Хенри Шофилдын бүтээсэн тус клипэнд Александр Скарсгард цөл дундах жижиг зоогийн газарт үзэгдэх бөгөөд олныг өөртөө татах увидастай “Mr. Charm”-ын дүрийг гаргажээ. Түүний дүр төрх болон жүжиглэлт нь тус дууны уур амьсгалтай бүрэн нийцэж, хөгжилтэй бөгөөд эмх замбараагүй үйл явдлыг өрнүүлдэг.
Энэхүү дуу нь The Rolling Stones хамтлагийн хамгийн сүүлд гаргасан “Foreign Tongues” цомогт багтсан бүтээл юм. Тус цомог нь шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан бөгөөд хамтлагийнхан 2027 онд уг цомгоо сурталчлах аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
Did The Rolling Stones write “Mr. Charm” about Alexander Skarsgård? Maybe not on purpose. But there’s no denying that the Swedish actor/internet obsession is great casting for this new music video, which features the partly-to-half-dressed star strutting his stuff through a small-town desert diner before charming everyone around him into a frenzied chaos.
The song for the video, directed by Henry Scholfield, comes from The Rolling Stones’ latest, Foreign Tongues. Revisit Jonah Krueger’s review of the full album — the band is planning to tour with it in 2027.

