2013 оны энэ өдөр Англи-Ирландын алдарт One Direction хөвгүүдийн хамтлаг өөрсдийн гурав дахь студийн цомог болох «Midnight Memories»-ийг худалдаанд гаргажээ. Тус цомог нь Billboard 200 жагсаалтыг тэргүүлж, тухайн оны хамгийн их борлуулалттай цомгоор тодорсон байна. 2010 онд Лондонд байгуулагдсан тус хамтлаг нь Найл Хоран, Лиам Пэйн, Харри Стайлс, Луи Томлинсон болон Зейн Малик гэсэн бүрэлдэхүүнтэйгээр дэлхий даяар 70 сая гаруй цомог борлуулж, бүх цаг үеийн хамгийн амжилттай хөвгүүдийн хамтлагуудын нэг болсон бөгөөд 2016 онд уран бүтээлийн завсарлага авсан билээ.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

