Их Британийн өмнөд хэсгийн телевизийн нэвтрүүлэгт үл мэдэгдэх этгээд нэвтэрч, өөрийгөө "Аштар галактикийн командлал"-ын төлөөлөгч хэмээн танилцуулсан дуу хоолойгоор дамжуулан хүн төрөлхтөнд хандсан мэдэгдэл хийжээ. Уг халдлага 1977 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болсон бөгөөд тус этгээд хүн төрөлхтнийг зэвсгээ хурааж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалж, улмаар "ирээдүйн сэрэлт" болон "хувьслын дээд шатанд хүрэх" тухай ярьсан байна. Таван минут хагасын турш үргэлжилсэн энэхүү ер бусын нэвтрүүлгийн дараа телевизийн дохио хэвийн байдалдаа орж, "Looney Tunes" хүүхэлдэйн кино үргэлжлэн гарчээ.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

