Майкл Кертизийн найруулсан, Хамфри Богарт, Ингрид Бергман, Пол Хенрейд нарын гол дүрийг нь бүтээсэн Касабланка кино Нью-Йорк хотын Холливуд театрт анх удаа үзэгчдийн хүртээл болжээ. Энэхүү романтик драм нь Холбоотны цэргүүд Францын хойд Африк руу довтолж, Касабланка хотыг эзэлсэн үйл явдалтай давхцан нээлтээ хийсэн түүхтэй. Мюррей Бернетт, Жоан Элисон нарын бичсэн тайзны жүжгээс сэдэвлэсэн уг бүтээл нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Вишигийн хяналтад байсан Касабланка хотод өрнөж, Чехословакийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчийн зугтах үйл явц болон хайр дурлалын ээдрээтэй сонголтын тухай өгүүлдэг.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

