Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомогт тооцогддог Майкл Жексоны "Thriller" цомог анх удаа сонсогчдын хүртээл болжээ. "Попын хаан" хэмээн алдаршсан Америкийн дуучин, бүжигчин Майкл Жексон энэхүү бүтээлээрээ дамжуулан 20-р зууны соёлын хамгийн нөлөө бүхий зүтгэлтнүүдийн нэг болсон юм. Тэрээр дуу хөгжим, бүжиг, тайзны үзүүлбэрээрээ дамжуулан поп хөгжмийн хэв маягийг эрс өөрчилж, "moonwalk" зэрэг алдартай бүжгийн хөдөлгөөнүүдийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн билээ. Түүний энэхүү амжилт нь арьс өнгөний ялгааг үл харгалзан дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж, түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг хэмээн үнэлэхэд хүргэсэн юм.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

