Жэйсон Татум Дэмиан Лиллардыг Boston Celtics-т элсүүлэхээр идэвхтэй ажиллаж байна
Boston Celtics-ийн тоглогч Жэйсон Татум Дэмиан Лиллардыг багтаа элсүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа талаар эх сурвалжууд The Boston Globe-ийн Гэри Вашбурнд мэдээлжээ.
Вашбурн мөн Лиллардыг авах зах зээл удаашралтай байгаа бөгөөд түүний ахиллесийн шөрмөс тасарсан учраас ирэх улиралд талбайд эргэн ирэх магадлал бага байгааг онцолсон байна.
Milwaukee Bucks энэ оны 7-р сарын эхээр Лиллардыг “waived-and-stretched” аргаар гэрээнээс нь чөлөөлсөн юм.
Golden State Warriors болон Los Angeles Lakers багууд ч мөн Лиллардыг сонирхож байгаа талаар мэдээлэл гарчээ.
Лиллард энэ зуны улиралд шинэ багтай гэрээ байгуулахад нээлттэй байгаа ч яарахгүй байгаа аж.
Эх сурвалж:
https://basketball.realgm.com/wiretap/281383/Jayson-Tatum-Actively-Recruiting-Damian-Lillard-To-Celtics






