IEM Cologne 2025: Багууд, форматын бүтэц, түрүүлэх магадлалтай багууд

“Counter-Strike-ийн сүм” хэмээх алдрыг хүртсэн Кёльн хот IEM Cologne тэмцээнийг дахин хүлээн авахаар бэлэн болж, дэлхийн шилдэг багууд аваргын төлөө өрсөлдөхөөр цуглаж байна.

Германы Кёльн хот нь CS2-ийн фанатуудын сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. 2014 оноос хойш энэхүү тэмцээн Valve-ийн Major-тэй дүйцэхүйц анхаарал татаж ирсэн бөгөөд зарим жилд бүр Major-оор тооцогдож байв. Esports-ийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй цомын нэг гэгддэг энэ тэмцээнд HLTV-ийн чансаагаар эхний 16 байрт бичигдэж буй багууд болон нэмэлт найман баг аваргын төлөө тулах юм. Энэ удаагийн IEM Cologne тэмцээн 16 баг “play-in” шатнаас эхэлж, дараа нь хэд хэдэн шаталсан хэсгээр үргэлжилж, эцэст нь CS2-ийн шинэ хааныг тодруулах болно.

IEM Cologne 2025: Бүх оролцогч багууд

Доорх жагсаалтад орсон багууд IEM Cologne 2025 тэмцээнд оролцоно. Тод бичигдсэн багууд шууд урилга авч, шууд группийн шатнаас оролцох юм.

  • Team Vitality
  • MOUZ
  • Team Spirit
  • Team Falcons
  • The MongolZ
  • Aurora Gaming
  • G2 Esports
  • Natus Vincere
  • GamerLegion
  • FaZe Clan
  • Astralis
  • 3DMAX
  • HEROIC
  • Team Liquid
  • Virtus.pro
  • FURIA
  • Complexity
  • TYLOO
  • MIBR
  • B8
  • Ninjas in Pyjamas
  • BIG
  • paiN Gaming
  • FlyQuest

Колонийн урилгыг Valve-ийн бүсийн чансаанд үндэслэн олгодог бөгөөд эхний найман баг шууд группийн шатанд орно. Үлдсэн 16 баг “play-in” шатнаас тулаанаа эхэлнэ.

IEM Cologne тэмцээний формат

Тэмцээн гурван үе шаттай явагдана: play-in, group stage (группийн шат), дараа нь playoffs (шигшээ шат).

  • Play-in шат нь 2025 оны 7-р сарын 23-наас эхэлнэ. 16 баг double-elimination буюу хожигдвол доош бууж, хоёр дахь боломж олдох системээр өрсөлдөнө. Эхний найман баг (дээд хэсгээс дөрөв, доод хэсгээс дөрөв) группийн шатанд шалгарна. Бүх тоглолт best-of-three (BO3) форматаар явагдана.
  • Group stage буюу гол тэмцээн нь эдгээр шалгарсан найман баг болон шууд урилгаар ирсэн найман багийн хооронд эхэлнэ. Багууд Valve Regional Standings эсвэл play-in шатны амжилтаар посишн авна. Энэ шатанд A, B хоёр тусдаа групп үүсгэж, тус бүртээ өрсөлдөнө.
  • Playoffs шатанд групп бүрийн эхний дөрвөн баг шалгарч, Lanxess Arena-д үзэгчтэйгээр зохиогдох шууд тоглолтуудаар өрсөлдөнө. Эндээс эхлэн тэмцээн single-elimination буюу нэг хожигдсон нь тэмцээнээ орхих дүрмээр үргэлжилнэ. Их финал BO5 буюу таван хожлын системээр 8-р сарын 3-нд явагдана.

Шагналын сан: 1 сая ам.доллар, түрүү багт 400,000 ам.доллар

IEM Cologne бол зөвхөн нэр хүндтэй биш, мөнгөн дүнгийн хувьд ч esports-ийн хамгийн өндөр шагналтай тэмцээний нэг.

Шагналын хуваарилалт:

  • 🥇 1-р байр: $400,000
  • 🥈 2-р байр: $180,000
  • 🥉 3-4-р байр: тус бүр $80,000
  • 5-6-р байр: тус бүр $40,000
  • 7-8-р байр: тус бүр $24,000
  • 9-12-р байр: тус бүр $16,000
  • 13-16-р байр: тус бүр $10,000
  • 17-20-р байр: тус бүр $4,500
  • 21-24-р байр: тус бүр $2,500

IEM Cologne 2025-ийн түрүүлэх гол фаворитууд

Team Vitality бол энэ жилийн хамгийн итгэлтэй фаворит. 2025 онд болсон 8 том оффлайн тэмцээнээс долоод нь түрүүлж, үнэмлэхүй давамгай байж чадсан. Mathieu “ZywOo” Herbaut-ийн AWP болон Robin “ropz” Kool-ийн rifle тоглолт нь багийн “buy round”-уудыг бараг л баталгаатай болгож байгаа.

Гэсэн ч Vitality-ийн энэ давалгааг зогсоож мэдэх багууд бий. MOUZ болон The MongolZ нь Austin Major дээр тэднийг хожиж байсан туршлагатай бөгөөд хоёулаа энэ тэмцээнд шууд урилгаар орж байна. Team Falcons тогтворгүй ч Vitality-г IEM Melbourne болон BLAST Rivals Spring дээр тав дахь тоглолт хүртэл шахаж байсан. Team Spirit бол “dark horse” ба Danil “donk” Kryshkovets ямар ч байсан highlight тоглолтууд үзүүлнэ гэдэгт эргэлзэх зүйл алга.

Өрсөлдөгч багууд сүүлийн саруудад форм сайтай байсан ч Vitality энэ жилийн IEM Cologne-ийн түрүүг авах хамгийн өндөр магадлалтай хэвээр байна.

Эх сурвалж:

https://www.esports.net/news/counter-strike/iem-cologne-2025-teams-format-and-favorites-explained/