PFL-ийн ирээдүйтэй тулаанч Алексей Пергандэ анх TikTok-ийг сонирхож үзэхдээ тийм ч таатай хандлагагүй байв. 24 настай тэрбээр Украин гаралтай боксчин аавынхаа нөлөөгөөр спортын ертөнцөд өссөн ч нийгмийн сүлжээ, ялангуяа бүжиг, хөгжилтэй бичлэгээр танигдсан TikTok түүний сонирхлыг татдаггүй байлаа. Харин тухайн үеийн найз охин, одоогийн сүйт бүсгүй нь уг платформд идэвхтэй болж, олон дагагчтай болсноор Пергандэ тийш анхаарлаа хандуулах эхлэл тавигджээ.
Эхэндээ тэр TikTok-ийг зөвхөн хөгжилтэй бичлэгийн талбар гэж хардаг байсан ч сүйт бүсгүйнх нь 50 мянган дагагчтай болсон амжилт түүнийг бодлоо өөрчлөхөд хүргэсэн байна. Цаг хугацаа өнгөрөхөд TikTok дэлхий даяар 1.5 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болж, Пергандэ өөрийн сувгаа нээхээр шийдсэн юм.
@alexei_pergande Pain 😥 #fyp #mma #fighter #professional #pfl
♬ original sound – Clipse ✟
Тэрээр хамгийн сайн мэддэг зүйл болох тулааны урлагийн талаар контент бүтээж эхэлсэн бөгөөд зөвлөгөө, трик, сургалтын бичлэгүүдээс гадна найз нөхөд, багийн хамт олон, сүйт бүсгүйтэйгээ хамтарсан хөгжилтэй бичлэгүүд хийж байршуулжээ. Ингэснээр түүний сувгийг богино хугацаанд олон хүн сонирхож, дагагчдын тоо эрс нэмэгдсэн байна.
Пергандэгийн хувьд энэ нь зөвхөн өөрийн спортыг танилцуулах хэрэгсэл байгаад зогсохгүй бусдад урам зориг өгөх боломж болжээ. Тэр багаасаа боксоор хичээллэж, 88 удаагийн сонирхогчдын тэмцээнд оролцсоны дараа MMA-д шилжсэн туршлагатай нэгэн. TikTok-ийн ачаар олон залуус түүнээс урам авч, тулааны урлагийн замналаа эхлүүлсэн тухайгаа түүнд хэлдэг байна.
Сүүлийн жилүүдэд Пергандэ TikTok-ийн бүтээгчдийн хөтөлбөрт хамрагдаж, контентоороо тогтмол орлого олох болсон. Тэрээр зөвхөн мөнгө олохоос гадна хувь хүний брэндээ хөгжүүлж, боловсрол олгох, тулааны урлагийг илүү өргөн хүрээнд таниулах зорилготой ажиллаж байгаа юм.
Одоо тэр PFL-ийн дараагийн тулаанд бэлтгэлээ хангаж байгаа ч TikTok-оор дамжуулан өөрийн туршлагаа хуваалцаж, тулааны урлагт хөл тавих хүсэлтэй залууст зөвлөгөө өгсөөр байна. Пергандэгийн зорилго бол залуу үеийнхэнд спортыг зөвөөр ойлгуулж, өөрийн хийж байсан алдааг давтахгүй байхад нь туслах явдал юм.
Эх сурвалж: