in

Сансрын гүнээс авсан гайхалтай зураг: Дэлхий ба Сар 290 сая км зайнаас

Сансрын гүнээс авсан гайхалтай зураг: Дэлхий ба Сар 290 сая км зайнаас

Металллаг астероид руу аялж буй “Психе” хөлгийн ховор зураг

Металллаг найрлагатай Психе астероид руу зургаан жилийн аялалд гарсан ижил нэртэй сансрын хөлөг дэлхий рүүгээ эргэн харж, өөрийн дагуул Сарны хамт сансрын гүн харанхуйд жижигхэн цэг мэт буулгасан гайхалтай зургийг авжээ.

NASA-гийн “Психе” хөлөг 2023 оны 10-р сарын 13-нд хөөрч, гол астероидын бүсэд орших, протопланетийн ил гарсан цөм гэж үзэгддэг зорилтот биетийг судлахаар явсан юм. Зорилтот газартаа хүрэхээс өмнө багийнхан дүрслэлийн багажийн чадварыг шалгаж, нарны гэрлийг тусган гэрэлтдэг объектуудын зураглалыг туршсан бөгөөд энэ удаад бидний сайн мэдэх Дэлхий, Сарыг огт өөр өнцгөөс харуулсан байна.

7-р сард хийгдсэн олон давтамжтай зураг авалтын үр дүнд гарсан энэ зурагт Дэлхий тодхон цэг болон харагдаж, Сар нь яг дээгүүр нь байрлажээ. Зураг нь 290 сая км-ийн зайнаас буулгагдсан бөгөөд хүн төрөлхтөнд сансрын гүнээс эх гарагаа харж болох ховор боломжийг өгч байна.

Энэхүү зураг нь 1990 онд Вояжер 1 хөлгийн авсан алдарт “Цайвар цэнхэр цэг”-ийг санагдуулам. Тэр зураг нь 6 тэрбум км-ийн зайнаас буулгагдсан бөгөөд Дэлхий сансар огторгуйн уудамд өчүүхэн цэг мэт үзэгдэж байсан билээ. Хэдий энэ удаагийн зураг ижил зайнаас хийгдээгүй ч гэсэн, бидний гарагийн хэр өчүүхэн гэдгийг дахин сануулж байна. “Психе” хөлөг нь хүний нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх гэрлийн долгионыг буулгах хоёр камертай бөгөөд энэ нь зорилтот астероидын найрлага, бүтэц тодорхойлоход чухал ач холбогдолтой.

“Психе” нь нийт 3.5 тэрбум км зам туулж, 2029 оны 7-р сард ижил нэртэй 280 км өргөнтэй астероидын тойрог замд орох төлөвтэй. Уг астероид нь Ангараг болон Бархасбадь гарагуудын хооронд орших гол бүсийн захад нарны тойрог замд эргэлддэг. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ нь Нарны аймгийн үүсэл хөгжлийн эхэн үед гадаргуугийн давхаргаасаа салсан планетезимал буюу анхны гаригийн бүтцийн цөмийн үлдэгдэл байж магадгүй ажээ.

Эх сурвалж:

Trippy Image From Deep Space Shows Earth and Moon From 180 Million Miles Away

The two bodies appear as bright specks amidst a field of stars in the Aries constellation.

What do you think?

CS2-ын Dust2 газрын зурагны бөмбөгний дэлбэрэлтийн хохирлын радиус нэмэгдлээ

CS2-ын Dust2 газрын зурагны бөмбөгний дэлбэрэлтийн хохирлын радиус нэмэгдлээ

Шумбагч онгоцууд цунамигийн үед аюулгүй юу?

Шумбагч онгоцууд цунамигийн үед аюулгүй юу?