Бостон Сэлтиксийн од Жэйлен Брауны аав Лас Вегаст баривчлагдлаа
Бостон Сэлтиксийн од тоглогч Жэйлен Брауны аав, 57 настай Квентон М. Браун Лас Вегаст хүн алахаар завдсан хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Түүнийг мэргэжлийн боксын ертөнцөд “Марселлес” нэрээр нь таньдаг бөгөөд тэрээр лхагва гарагт Лас Вегасын цагдаагийн газраас саатуулагдсан байна.
Цагдаагийн мэдээлснээр Браун Кларк мужийн хорих төвд хоригдож байгаа аж. Лхагва гарагийн 17:42 цагт Өмнөд Баффало Драйвын 1500-р блокт болсон хутгалуулсан хэргийн дуудлага цагдаа нарт иржээ. Энэ зөрчил нь зогсоолын талбайд машины хаалганы мөргөлцлөөс үүдэлтэй байсан гэж мэдэгдсэн байна.
Хохирогчийн найз охины хэлснээр, тэд машиндаа сууж байх үед ойролцоох SUV автомашин хаалгаа онгойлгож, тэдний машины жолоочийн хаалганд хүрсэн аж. Үүний дараа хохирогч машиндаа гэмтэл гарсан эсэхийг шалгахаар гарч ирсэн бөгөөд Браун шууд хэл амаар доромжилсон гэжээ. Хохирогч Брауны машины толины чиглэл рүү цохисны дараа Браун хараал хэлж, хариу үйлдэл үзүүлсэн байна.
Цаашлаад, хохирогч эргэж явах үед Браун нэр нь тодорхойгүй зүйлээр “хутгалж байгаа мэт” хөдөлгөөн хийж, түүний нуруунд цохижээ. Хохирогч зугтахыг оролдсон ч Браун түүнийг гүйцэж очин гэдсэнд нь хутгалсан гэж мэдээлэлд дурдсан байна.
Хос эцэст нь ойролцоох эмийн сан руу очиж, цагдаа нарт дуудлага өгчээ. Цагдаа нар очиход хохирогчийг олон удаа хутгалуулсан, хавирга нь хугарсан байдалтай олсон бөгөөд одоогоор хүнд байдалтай байгаа талаар TMZ мэдээлсэн байна.
Квентон Браун хэргийн газраас холгүй зогсож байхад нь цагдаа нар түүнийг баривчилсан гэж мэдээлэлд бичигджээ.
Эх сурвалж: