in ,

Яннис Антетокунмпо Милуоки Бакс багтай улирлаа эхлүүлнэ

Яннис Антетокунмпо Милуоки Бакс багтай улирлаа эхлүүлнэ

Жаннис Антетокунмпо Милуоки Баксд үлдэнэ

Жаннис Антетокунмпо 2025-26 оны улирлыг Милуоки Баксийн бүрэлдэхүүнд эхлүүлэхээр шийдлээ. Энэ талаар ESPN-ийн Шамс Чараниа мэдээлсэн бөгөөд ах Танасис Антетокунмпо тус багтай нэг жилийн гэрээ байгуулах гэж байгаа талаарх мэдээлэлд хамт дурдагдсан юм.

Өмнө нь Жаннис энэ зун Баксаас явах талаар бодож байсан тухай мэдээлэл гарч байсан. Тэрээр баг нь дахин аваргын төлөө өрсөлдөх чадамжтай эсэхэд эргэлзэж байсан бөгөөд ирээдүйгээ эргэн харж, шийдвэр гаргахын өмнө болгоомжтой хандаж байв.

Гэвч зуны улиралд Бакс багаасаа Дамиан Лиллардыг чөлөөлж, түүний оронд Майлс Тернерийг элсүүлсэн зэрэг өөрчлөлтүүд хийгдсэний дараа Жаннис улирлыг Милуокид үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.

Энэ нь Антетокунмпогийн хувьд NBA-д өнгөрөөж буй 13 дахь улирал бөгөөд тэрбээр бүх карьерын турш Милуоки Бакст тоглож байгаа билээ.

Эх сурвалж: RealGM – Giannis Antetokounmpo To Start Season With Bucks

What do you think?

Танасис Антетокунмпо нэг жилийн гэрээг Милуоки Бакстай байгуулахаар болжээ

Танасис Антетокунмпо нэг жилийн гэрээг Милуоки Бакстай байгуулахаар болжээ

🟥 Парисын луйварчдыг илчилсэн нь: Эйфелийн цамхагийн орчмын хууль бус наймаа ба хуурамч хандивын цуглуулга

🟥 Парисын луйварчдыг илчилсэн нь: Эйфелийн цамхагийн орчмын хууль бус наймаа ба хуурамч хандивын цуглуулга