Барселона оноо алдав: Райо Вальеканотой тэнцэж, хүснэгтэд ухрав
Ла Лигийн улирлын гурав дахь тоглолтдоо Барселона анхны оноогоо алдаж, Райо Вальеканотой 1-1 харьцаатай тэнцлээ. Мадрид хотноо болсон уг тоглолт Каталоны багийн хувьд тийм ч сэтгэл ханамжтай бус өндөрлөсөн юм.
Тоглолтын 40 дэх минутад Ламин Ямал торгуулийн цохилтоор гоолдож, Ханси Фликийн удирдсан багийг тэргүүлэлд хүргэсэн. Гэвч хоёрдугаар хагасын дундуур, 67 дахь минутад Райогийн сэлгээний тоглогч Фран Перез гоол оруулж, тоглолтыг тэнцүүлэв. Сүүлчийн таван минутад Исси Палазон гоол оруулсан ч шүүгчийн шийдвэрээр оффсайд хэмээн үзэж, хүчингүйд тооцсон байна.
Барселонагийн хаалгач Жоан Гарсиа тоглолтын төгсгөлд хэд хэдэн удаа оновчтой хаалтууд хийж, багтаа оноо авч үлдэхэд чухал хувь нэмэр оруулжээ.
Тус тоглолт Реал Мадрид багийн Мальорка клубийг хожиж, улирлыг төгс эхлүүлсэн өдрийн дараа болж өнгөрсөн юм. Энэ тэнцээгийн дараа Барселона хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Английн шигшээ багийн довтлогч Маркус Рэшфорд Барселонад зээлээр ирээд буй анхны улиралдаа оролцож байгаа бөгөөд уг тоглолтод сэлгээнээс орж, сүүлийн 30 минутыг талбайд өнгөрүүлсэн ч гоолын боломж бүрдүүлж чадсангүй. Тэрбээр Барселонагийн төлөө анхны гоолоо оруулахыг хичээж байгаа ч хараахан амжилтад хүрээгүй байна.
Ханси Фликийн баг олон улсын завсарлагааны дараа буюу 9-р сарын 13-нд Валенсиаг гэртээ хүлээн авч тоглох бол Реал Мадрид Реал Сосьедадын эсрэг талбайд зочилно.
Эх сурвалж: 101 Great Goals