in ,

Варди Италийн Сери А-руу шилжлээ

38 настай Жэйми Варди нэг жилийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Варди Италийн Сери А-руу шилжлээ

Жэйми Варди Итали руу шилжиж, Кременезед нэгдлээ

Английн шигшээ багийн довтлогч асан Жэйми Варди Сери А лигийн Кременезе клубтэй нэг жилийн гэрээ байгууллаа. Тэрээр Лестер клубээс чөлөөт наймаагаар явсан юм.

38 настай Варди Лестерт өнгөрүүлсэн 12 жилийн хугацаандаа 500 гаруй тоглолтод оролцож, 200 гоол оруулсан бөгөөд 2016 онд багийг Премьер лигийн түүхэн аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүнчлэн Английн цомын тэмцээнд түрүүлж, оны шилдэг хөлбөмбөгчний шагналуудыг хүртэж байсан.

Кременезе энэ улирлыг амжилттай эхлүүлж, эхний хоёр тоглолтдоо дараалан хожоод байгаа. Вардигийн нэгдэл тэдний довтолгооны шугамыг улам хүчирхэгжүүлнэ гэж үзэж байна.

Премьер лигт тоглох хугацаандаа Варди дараалсан тоглолтод хамгийн олон гоол оруулсан, мөн хамгийн ахмад насандаа гоол оруулсан тоглогчоор нэрлэгдсэн амжилтуудыг тогтоож байв.

Түүний Кременезетэй байгуулсан гэрээ 2026 оны зургаадугаар сар хүртэл хүчинтэй бөгөөд тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд сунгах боломжтой юм.

Эх сурвалж: 101 Great Goals

What do you think?

Сэтгэцийн эмгэгүүд амьдралын хугацааг 20 жилээр богиносгодог

Сэтгэцийн эмгэгүүд амьдралын хугацааг 20 жилээр богиносгодог

Антони Реал Бетист нэгдэж, гэртээ ирсэндээ баяртай байна

Антони Реал Бетист нэгдэж, гэртээ ирсэндээ баяртай байна