in ,

Стив Балмер: Клипперс үргэлж зөв зүйлийг хийж ирсэн

Стив Балмер: Клипперс үргэлж зөв зүйлийг хийж ирсэн

Кавай Леонардын гэрээний талаар Стив Балмер тайлбар өглөө

Лос Анжелес Клипперсийн эзэн Стив Балмер багийн од тоглогч Кавай Леонард болон ивээн тэтгэгч Aspiration компанийн гэрээтэй холбоотой маргааны талаар анх удаа байр сууриа илэрхийллээ. ESPN-ийн сэтгүүлч Рамона Шелбурнд өгсөн ярилцлагадаа тэрээр баг нь холбооны дүрэм зөрчөөгүй гэж мэдэгдэв.

Балмерын хэлснээр, Aspiration компани 2021 оны 9-р сард Клипперстэй 300 сая ам.долларын ивээн тэтгэх гэрээ байгуулснаас гурван сарын дараа буюу 11-р сард Кавайтай танилцах хүсэлт тавьжээ. Энэ үед Леонард Клипперстэй 173 сая ам.долларын дөрвөн жилийн гэрээг аль хэдийн байгуулсан байв.

“Кавайтай гэрээ аль хэдийн баталгаажсан байсан. Aspiration ч мөн адил. Тэд зүгээр л танилцах хүсэлт тавьсан, бид ч зөвшөөрсөн. Дүрмийн дагуу баг нь ивээн тэтгэгчдийг тамирчидтай танилцуулах эрхтэй. Бид зөвхөн гэрээ хэлэлцээний явцад оролцох ёсгүй” хэмээн Балмер тайлбарласан юм.

Гэсэн ч Aspiration хожим дампуурч, үүсгэн байгуулагч Жо Санберг нь 248 сая ам.долларын залилан хийсэн хэргээр буруутгагдсан байна. Үүнтэй холбоотойгоор Кавайд өгсөн ивээн тэтгэх гэрээ нь холбооны дүрэм зөрчсөн эсэхийг NBA шалгаж буй юм.

Балмер энэ талаар,

“Бид танилцуулгын имэйлийг ч олсон. Тэд өөрсдөө Кавайтай хэлцэл хийсэн. Бид ямар ч оролцоогүй. Би эцэст нь тэд гэрээ байгуулсан гэдгийг мэдсэн ч яг ямар нөхцөлтэй байсан талаар ойлголтгүй” хэмээн мэдэгджээ.

Кавайгийн гэрээ ямар үйлчилгээний хариуд хийгдсэн, бусад тоглогчдын ивээн тэтгэх гэрээнээс юугаараа ялгаатай байсан талаар асуухад тэрээр,

“Үнэндээ би мэдэхгүй. Эдгээр хүмүүс луйвар хийсэн. Намайг ч хуурсан. Би тэдэнд итгэсэн. Гэтэл тэд намайг ийм шатанд хуурсан. Кавайтай хийсэн гэрээний талаар би зөв таамаг дэвшүүлж чадахгүй” гэж хэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Кавай Леонардтай холбоотой олон таамаг, маргаан гарсан тухайд Балмер:

“Тэр төдийлөн илэн далангүй хүн биш. Энэ нь түүнийг тойрсон нууцлалыг нэмэгдүүлдэг. Магадгүй энэ нь фенүүдийн дунд янз бүрийн түүх, таамаг үүсэх шалтгаан болдог байх. Гэхдээ надад хамгийн чухал зүйл бол бид багийн зүгээс бүх харилцаандаа зөв зүйл хийсэн гэдэгт итгэлтэй байдаг” гэжээ.

Эх сурвалж: RealGM – Steve Ballmer: Clippers Have Always Done The Right Thing

What do you think?

OpenAI ирэх жил өөрийн AI чипийг танилцуулах уу?

OpenAI ирэх жил өөрийн AI чипийг танилцуулах уу?