in ,

АНУ-ын дасгалжуулагч Маурисио Почеттино Барселонаг үзэн яддаг гэдгээ дахин илэрхийлж, “Эспаньол бол жинхэнэ Каталан клуб” гэж хэлэв

Маурисио Почеттино олон жилийн турш Барселона клубт таагүй ханддаг гэдгээ нууж байгаагүй бөгөөд энэ удаа ч дахин ил тод хэллээ.

АНУ-ын дасгалжуулагч Маурисио Почеттино Барселонаг үзэн яддаг гэдгээ дахин илэрхийлж, “Эспаньол бол жинхэнэ Каталан клуб” гэж хэлэв

Почеттино: “Эспаньол бол Барселонагаас илүү Каталан клуб”

АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Маурисио Почеттино Барселона клубт тээдэг сөрөг хандлагаа дахин илэрхийлж, “Эспаньол бол Барселонагаас илүү бие даасан, илүү Каталан клуб” хэмээн мэдэгдлээ.

Өдгөө 53 настай Аргентин мэргэжилтэн тоглогчийнхоо хувьд Эспаньол клубт хоёр ч удаа тоглож, дараа нь менежерийн карьераа мөн тус клубт эхлүүлсэн түүхтэй. Саутгемптон, Тоттенхэм, ПСЖ, Челси зэрэг Европын томоохон клубуудыг удирдаж явсан туршлагатай тэрээр одоо АНУ-ын шигшээг ирэх зун болох Дэлхийн аваргын тэмцээнд бэлтгэж байна.

Барсагаа биш, Каталон нутгаа дээдэлсэн байр суурь

Почеттино олон жилийн турш Барселонад тааламжгүй ханддаг гэдгээ нууж байсан удаагүй. Испанийн El Chiringuito TV-ийн El Cafelito нэртэй нэвтрүүлэгт оролцохдоо тэр дахин байр сууриа илэрхийлжээ.

Эспаньол бол Барселонагаас илүү бие даасан, илүү Каталан клуб” хэмээн тэр хэлж, Барселонагийн алдарт “Клубаас ч илүү” гэх уриаг шүүмжилсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн:

“Би энэ бодлоо аль болох тайван, ойлгомжтойгоор хэлэхийг хүсдэг. Хэн ч үүнд гомдох ёсгүй.
Барса ‘бид клубаас илүү’ гэж ярьдаг – энэ нь юу гэсэн үг вэ?
Үнэхээр хүүхдүүдийг тодорхой нэг үзэл суртлаар хүмүүжүүлэх ёстой гэсэн санаа юм уу?” хэмээн эргэлзсэн байна.

“Барселонаг дасгалжуулахаас илүү ферм дээр ажиллана”

Түүний Барселонад хандах хүйтэн байр суурь урьд нь ч олон удаа илэрч байсан. Хамгийн олны анхаарал татсан мэдэгдлийн нэг бол:

Барселонаг дасгалжуулахаас илүү Аргентин дахь ферм дээрээ ажиллахыг илүүд үзнэ” гэсэн үг байв. Тэрээр энэ удаа ч мөн адил:
“Би одоо ч тэр бодолтойгоо хэвээр байна. Миний Эспаньолтой холбоо бол бүрэн төгс зүйл” хэмээн нэмж хэлжээ.

Түүнд хүмүүс:

“Нэг өдөр Барса чамд санал тавивал яах вэ?” хэмээн асуухад,
Би Барселонаг дасгалжуулахгүй” гэж товч бөгөөд тодорхой хариулжээ.

АНУ-ын шигшээ баг бэлтгэлээ үргэлжлүүлнэ

АНУ-ын шигшээ баг энэ сарын турш бэлтгэл хийх бөгөөд ирэх долоо хоногт Нью Жерсид Өмнөд Солонгос, Колумбус хотод Япон шигшээтэй нөхөрсөг тоглолт хийнэ. Энэ нь ирэх зун болох тэмцээний өмнөх бэлтгэлийн чухал хэсэгт тооцогдож байна.

Эх сурвалж: 101 Great Goals – Espanyol more Catalan than Barcelona, claims Pochettino

What do you think?

Тоттенхэмийн удирдагч яагаад хайрлагдаж, бас үзэн ядагдсан бэ?

Тоттенхэмийн удирдагч яагаад хайрлагдаж, бас үзэн ядагдсан бэ?

3I/ATLAS: Үл танигдах биетийн гарал үүсэлтэй холбоотой онол эргэлзээнд орлоо

3I/ATLAS: Үл танигдах биетийн гарал үүсэлтэй холбоотой онол эргэлзээнд орлоо