Альфа эрэгтэй гэж үнэхээр байдаг уу? Шинжлэх ухаан юу гэж үздэг вэ?
1970 онд “Альфа эрэгтэй” гэх нэр томьёо чонон сүргийн зохион байгуулалтыг тайлбарлах зорилгоор анх гарч иржээ. Гэвч уг ойлголтын үүсгэн байгуулагч, зэрлэг амьтан судлаач Дэвид Меч хожим энэ ойлголт буруу ойлгогдсон болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр чонон сүрэг нь үнэндээ гэр бүлийн бүтэцтэй бөгөөд “альфа” гэгдэх хосууд нь зүгээр л эцэг эх байдаг болохыг ажиглалтаар баталжээ.
Гэсэн ч энэ ойлголт олон нийтийн дунд тархаж, өөртөө итгэлтэй, давамгайлах шинжтэй эрчүүдийг тодорхойлоход ашиглагддаг болсон. Харин орчин үеийн зан үйлийн экологи, амьтдын нийгмийн бүтэц судлал нь “альфа” гэх ойлголт бүрэн гажуудсан болохыг харуулж байна. Зарим амьтдын бүлэгт эмэгтэйчүүд давамгайлдаг (жишээ нь: гиена, сурикат), зарим нь хамтын удирдлагатай (жишээ нь: арслан), харин нүцгэн сохор хулганууд зэрэг зүйлд альфа хосууд зэрэгцэн оршдог аж.
Эрдэмтэд энэ үзэгдлийг түр зуурын байр суурь гэж үздэг бөгөөд “Альфа” амьтад тухайн үеийн нөхцөлд давамгайлж болох ч байнгын удирдагчид биш. Хүмүүсийн хувьд ч альфа эрэгтэй гэдэг нь тухайн нөхцөл байдалд илүү дасан зохицох чадвартай, нийгмийн байр сууриа илүү баттай эзэлдэг хүн гэсэн утгаар ойлгогдож болно.
Гэхдээ “Альфа эрэгтэй” гэх ойлголт нь хүний зан үйлийн нарийн төвөгтэй байдал, нийгмийн олон төрөлх шинж чанарыг орхигдуулдаг гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: https://www.livescience.com/animals/are-alpha-males-real