Жош Гидди Чикаго Буллстай дөрвөн жилийн 100 сая ам.долларын гэрээ байгууллаа
Чикаго Буллс залуу холбогч Жош Гиддитэй дөрвөн жилийн, 100 сая ам.долларын гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа. Гидди энэ зун хязгаарлагдмал чөлөөт агент болсон бөгөөд хэлэлцээр хэдэн долоо хоног үргэлжилсний эцэст талууд тохиролцоонд хүрчээ.
Эхэндээ Буллс түүний ур чадварыг 80 сая ам.доллараар үнэлж байсан ч саналаа 88 саяд хүргэж, эцэст нь 100 сая ам.долларт хүрсэн юм. Шинэ гэрээ нь цалингийн дээд хязгаарын 13.8-14.5 хувийг эзлэх бөгөөд түүний боломжит дээд хэмжээ нь 25 хувь байжээ. Гэрээний нийт дүнгээс хэчнээн хувь нь баталгаатай болохыг одоогоор тодорхойлоогүй байна.
Гидди Буллсийн өмнөх улиралд 14.6 оноо, 8.1 самбараас бөмбөг авалт, 7.2 оновчтой дамжуулалт дунджилж, багийн чухал тоглогчдын нэг болсон. Тэрээр 2024 оны 6-р сард Оклахома Сити Тандераас Алекс Карусогийн оронд ирсэн юм.
2021 оны драфтын зургаа дахь сонголтоор Тандерын эгнээнд багтсан Жош Гиддиг агент Даниел Молдован төлөөлдөг.
📎 Эх сурвалж: RealGM