in ,

Жонатан Куминга Голден Стэйт Уорриорстэй 7.9 сая долларын гэрээний саналд гарын үсэг зурах талаар нухацтай бодож байна гэжээ

Жонатан Куминга Голден Стэйт Уорриорстэй 7.9 сая долларын гэрээний саналд гарын үсэг зурах талаар нухацтай бодож байна гэжээ

Жонатан Куминга Голдэн Стэйттэй гэрээ сунгах эсэхээ эргэлзэж байна

Голдэн Стэйт Уорриорсийн залуу од тоглогч Жонатан Куминга багийнхаа $7.9 саяын чансааны саналыг хүлээн авч, 2026 онд хязгааргүй чөлөөт агент болох эсэхээ тунгааж байна. Тэрбээр энэ шийдвэрээ аравдугаар сарын 1-ний дотор гаргах ёстой.

Куминга урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байгаа ч багтай хийж буй хэлэлцээрт дорвитой ахиц гараагүй байна. Уорриорс хоёр жилийн $45 саяын гэрээ санал болгожээ. Гэвч гэрээний хоёр дахь жил нь багийн сонголттой бөгөөд энэ нь Кумингаг ирээдүйд наймаанд оруулах боломжийг хязгаарлах нөхцөл агуулж байгаа нь тоглогчийн зүгээс болгоомжлоход хүргэж байна.

Түүнийг Финикс Санс, Сакраменто Кингс, Чикаго Буллс зэрэг багууд сонирхож байгаа талаар мэдээлэл байна.

2021 оны драфтын ангид багтсан Куминга нь энэ зун хязгаарлагдмал чөлөөт агент болсон дөрвөн гол тоглогчийн нэг юм. Түүний зэрэгцээ Кам Томас чансааны саналд гарын үсэг зурсан бол Жош Гидди дөрвөн жилийн $100 саяын гэрээ байгуулсан. Харин Квентин Граймс Филадельфиа 76-тай хэлэлцээрээ зогсоогоод байгаа аж.

🔗 Эх сурвалж: RealGM

What do you think?

Нью-Йорк Никс: Лэндри Шамет, Малколм Брогдон хоёрыг багтаа үлдээх наймааны боломжуудыг судалж байна

Нью-Йорк Никс: Лэндри Шамет, Малколм Брогдон хоёрыг багтаа үлдээх наймааны боломжуудыг судалж байна

Европын хөлбөмбөгийн тойм: Хюлмандын эрин үе эхэлж, Байер Леверкузен анхны ялалтаа байгууллаа

Европын хөлбөмбөгийн тойм: Хюлмандын эрин үе эхэлж, Байер Леверкузен анхны ялалтаа байгууллаа