Финикс Санс домогт тоглогч Стив Нэшийг ахлах зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ.
Нэш өмнө нь Голдэн Стэйт Уорриорст зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2020-21 оны улирлын өмнө Бруклин Нетсийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон. Гэвч тэрээр 2022-23 оны улирлын эхэнд ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Ахлах дасгалжуулагчийн ажлын дараа Нэш хэвлэл мэдээллийн салбарт хүч үзэж, Mind the Game подкастыг хамтран хөтөлж, мөн Amazon Prime-ийн NBA-ийн нэвтрүүлэгт оролцсон байна.
Стив Нэш карьерийнхаа эхний хоёр улирлыг Финикс Санст өнгөрүүлсний дараа 2004-2012 оны хооронд дахин тус багт тоглосон. Тэрээр Финикс Санст байхдаа хоёр удаа NBA-ийн MVP шагнал хүртэж, багийнхаа түүхэнд тод мөр үлдээсэн билээ.
Эх сурвалж: RealGM