Логан Пол $562,000-ын дурсгалын зүйлийн маргаанаар Heritage Auctions-ийг шүүхэд өглөө
Алдарт YouTube од, Prime брэндийн үүсгэн байгуулагч, WWE-ийн тамирчин Логан Пол сагсан бөмбөгийн домогт Майкл Жордантай холбоотой түүхэн дурсгалын зүйлийн маргааны улмаас нэр хүндтэй дуудлага худалдааны газар болох Heritage Auctions-ийн эсрэг шүүхэд ханджээ.
Тэрээр 1994-1998 оны хооронд Чикаго Буллс багийн аваргын үеийн United Center-ийн тоглолтын талбайн хэсэг хэмээн танилцуулагдсан, Жордан гарын үсэг зурсан 8×8 фут хэмжээтэй шалны хэсгийг дуудлага худалдаагаар $562,555.42 (ойролцоогоор 1.9 тэрбум төгрөг)-оор худалдан авсан байна. Энэхүү зүйл дээр “Air Jordan”, “5X MVP”, “6X Finals MVP”, “10X Scoring Title”, “HOF 2009” гэх мэт бичээсийг Жордан өөрийн гараар бичсэн хэмээн үздэг.
Гэвч Пол энэ зүйлийн жинхэнэ эсэхэд эргэлзэж, төлбөрөө гүйцэтгэхээс өмнө шалгаж амжаагүй тул түр зуурын хориг тавих хүсэлт гаргасан. Heritage Auctions хариуд нь уг зүйлийн өмчлөх эрхийг төлбөр хийгдээгүй тохиолдолд хураахаа мэдэгдсэн ч шүүхийн хоригийн хүрээнд тэд энэхүү өмчлөх эрхийг түр хугацаанд Полд хадгалахаар зөвшөөрсөн байна.
@loganpaul She wasn’t happy lol 😬 NEW EPISODE OF #PaulAmerican LIVE ON @Max ♬ original sound – Logan Paul
Heritage-ийн тайлбар: “Бид итгэлтэй байна”
Heritage Auctions уг шалны хэсгийг бүрэн итгэлтэйгээр дуудлага худалдаанд оруулсан гэж мэдэгдээд, энэ зүйл нь Upper Deck компаниас Чикаго Буллс багийн зүгээс шууд нийлүүлэгдсэн хэмээн тайлбарлав. Мөн Майкл Жорданы гарын үсгийг PSA болон Beckett Authentication зэрэг баталгаажуулалтын байгууллагууд баталсан гэж онцолсон байна.
Түүнчлэн энэхүү шалны хэсэг нь Жордан болон Коби Брайант нарын гарын үсэгтэй 2007-08 оны “Upper Deck Exquisite Collection Dual Logoman” спортын картын хамт худалдаалагдсан бөгөөд тухайн карт $12.932 сая долларын үнэ хүрч, түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан спортын карт болсон юм.
Логан Пол – Тансаг цуглуулгын эзэн
Логан Пол нь спортын болон поп соёлын дурсгалын зүйлсийн томоохон цуглуулагч гэдгээрээ алдартай. Тэрээр 5 сая долларын үнэлгээтэй, PSA-аас gem mint 10 гэсэн хамгийн өндөр зэрэглэл авсан 1998 оны Pikachu Illustrator Holo Pokemon картын эзэн юм. Түүний цуглуулгад багтаж буй эдгээр дурсгалын зүйлс нь олон нийтэд ихээхэн анхаарал татдаг.
Эх сурвалж: The Athletic – NY Times