in ,

NBA Европ руу нэвтрэхийн тулд хөлбөмбөгөөс урам авч, “Шинэ эрин үе”-ийг бүтээхээр зорьж байна

NBA Европ руу нэвтрэхийн тулд хөлбөмбөгөөс урам авч, “Шинэ эрин үе”-ийг бүтээхээр зорьж байна

NBA Европыг ониллоо: Шинэ лиг, шинэ эрин үе

NBA дэлхийн хамгийн том спортын зах зээл болох Европт албан ёсоор нэвтрэх томоохон төлөвлөгөөгөө зарлалаа. Тэд хөлбөмбөгийн загвараас сэдэл авч, 16 баг оролцох шинэ тив хоорондын лиг байгуулж, 20 тэрбум долларын спортын медиа зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна. Тус лигийн 12 баг нь байнгын гишүүн байх бөгөөд анхны улирал 2027 онд эхлэх амбицтай ч, хамгийн оройтох хугацааг 2028 он хэмээн тодорхойлжээ.

NBA-ийн комиссар Адам Силвер Нью-Йорк хотноо болсон Front Office Sports чуулга уулзалтад оролцох үеэрээ энэ санаачлагыг танилцуулсан бөгөөд Европ дахь шинэ лиг нь одоогийн бүтэц тогтолцоог өөрчлөх бус, харин сагсан бөмбөгийн шинэ эрин үеийг эхлүүлэх хөшүүрэг байх болно хэмээн онцолсон юм.

Тус лигийг хэрэгжүүлэх ажлыг NBA болон FIBA хамтран удирдах бөгөөд зүүн Европын уламжлалт сагсан бөмбөгийн бүс нутгуудаас эхлэн, спортын бусад төрөлд үйл ажиллагаа явуулдаг клубуудтай хамтарч өргөжихөөр төлөвлөжээ. Энэ нь NBA-гийн Европ дахь өрсөлдөөнт чанарыг нэмэгдүүлж, олон улсын үзэгчдийг татах шинэ платформ болж чадна гэж үзэж байна.

NBA Европын салбарын тэргүүн Жорж Айвазоглу The Athletic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

“Бид Европын сагсан бөмбөгийг илүү их үзэгчтэй, илүү арилжааны орчинтой, илүү сэтгэл хөдлөлтэй спорт болгохыг хүсэж байна. Үүнийг хөлбөмбөгийн тогтолцооноос суралцан, олон түвшний өрсөлдөөнт бүтэц, нэр хүндтэй клубуудын оролцоо, соёл, түүхийг хослуулан хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр, лигт гурван төрлийн баг нэгдэх боломжтой. Үүнд:

  1. Аль хэдийн тогтсон, бие даасан сагсан бөмбөгийн багууд
  2. Хөлбөмбөг зэрэг бусад спортын клубүүд
  3. Шинээр байгуулагдах багууд багтаж байгаа юм.

Европын хөлбөмбөгт ашиглагддаг пирамид бүтцийг загварчилсан энэ лиг нь ил тод шалгаруулалттай, амжилтад хүрсэн баг бүр дараагийн шат руу дэвших боломжтой системийг бий болгоно. Ингэснээр одоогийн Европын сагсан бөмбөгийн тогтолцооны сул талыг нөхөж, шинэ түвшинд гаргах боломжтой гэж NBA үзэж байна.

Айвазоглу:

“Сагсан бөмбөг сонирхогчид хөлбөмбөг шиг тэмцээн уралдаантай, албан ёсны шат ахилттай, клубийн соёлтой тэмцээн хүлээж байна. Бид энэ хэрэгцээг хангахыг зорьж байна” хэмээн онцолжээ.

NBA Европын шинэ лиг нь зөвхөн спортын тэмцээн бус, түүнтэй зэрэгцэн хөгжих медиа контент, брэнд хөгжүүлэлт, “Пүүзний хорхойтнууд”-д зориулсан шинэ урсгалуудыг ч давхар агуулна гэж тэд мэдэгдэв.

What do you think?

Логан Пол яагаад Майкл Жордантай холбоотой дурсгалын зүйлсийн худалдан авалтаас болж дуудлага худалдааны газрыг шүүхэд өгсөн бэ?

Логан Пол яагаад Майкл Жордантай холбоотой дурсгалын зүйлсийн худалдан авалтаас болж дуудлага худалдааны газрыг шүүхэд өгсөн бэ?

Кеннедигийн нууц баримтууд алдагдсан уу?

Кеннедигийн нууц баримтууд алдагдсан уу?