ПСЖ Лиг 1-ийн тэргүүн байранд эргэн ирлээ
Парис Сен-Жермен Францын Лиг 1-ийн орой руу дахин гарч ирлээ. Тэд Парисын Парк де Принц цэнгэлдэхэд болсон тоглолтод Оксерийг 2-0 гэсэн гоолын харьцаатай хожиж, хүснэгтийн тэргүүн байраа бататгалаа.
Тоглолтын эхний хагас дуусахаас өмнөхөн, 30 дахь минутын орчимд Илья Забарный Витиньягийн дамжуулалтыг ашиглан гоол оруулж, Луис Энрикегийн удирдсан багт тэргүүллийг авчрав.
Хоёрдугаар хагас эхэлснээс хойш 10 минутын дараа Лукас Бералдо Сенни Майюлугийн дамжуулалтад толгойгоор хүрч хоёр дахь гоолыг хийснээр талбайн эзэд давамгайллаа баталгаажуулсан юм.
⏱️ 90+6’ – Victory at home! ✅❤️💙#PSGAJA 2️⃣-0️⃣ I #Ligue1 pic.twitter.com/KcLHnPX06Z
— Paris Saint-Germain (@PSG_English) September 27, 2025
Европын аваргууд энэ тоглолтод бөмбөгийн эзэмшилтээр ноёлж, хожигдох эрсдэл бараг гаргасангүй. Тэд Баллон д’Ор-ын эзэн Оусман Дембеле, залуу авьяастан Дезире Доуэ, багийн ахлагч Маркиньос нарын оролцоогүй байсан ч илт давуу тоглолтоор гурван оноо авлаа.
Харин Оксер багийн хувьд боломжгүй биш байв. Кевин Дануа хүчтэй цохилтоор хаалганы модыг оноож, харин Секу Марагийн толгойгоор хийсэн цохилтыг шугамнаас өмнө хаасан нь зочдод харамсалтай мөч байлаа.
ПСЖ-д гурав дахь гоол хийх бололцоо ч гарсан. Гэхдээ Ашраф Хакимигийн чип цохилт оффсайд байрлалд хэмээн хүчингүй болсон бол Брэдли Баркола толгойгоор цохих үедээ хаалганы дээгүүр илгээв.
Энэ ялалт ПСЖ-г удаах байрт бичигдэж буй Марсель багийг гурван оноогоор холдуулж, ирэх Лхагва гарагт Барселонагийн эсрэг хийх Аваргуудын лигийн тулааны өмнө сэтгэл санааг сэргээв.
Мөн энэ нь ПСЖ-ийн гэртээ хийсэн тоглолтуудад цэвэр хаалттай тоглолтын амжилтыг үргэлжлүүлсэн чухал үр дүн байлаа.
📌 Эх сурвалж: 101GreatGoals