in

Тэсрэх бодис тээвэрлэж явсан Украины дрон завийг Туркийн эрэгт, 1,448 км зайд илрүүлжээ

Magura хэмээх жолоочгүй усан хөлөг онгоцыг Туркийн загасчид олсон бөгөөд хөлгийг татан авчирсан боомтыг яаралтай хаасан байна. Учир нь уг дрон бол усан дээр хөвж буй тэсрэх бөмбөг байжээ.

Тэсрэх бодис тээвэрлэж явсан Украины дрон завийг Туркийн эрэгт, 1,448 км зайд илрүүлжээ

Туркийн загасчид Украины Magura усан дроныг олжээ

Туркийн загасчид дэлбэрэх бодисоор тоноглогдсон Украины Magura хэмээх жолоочгүй усан дроныг олж, бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой чухал мэдээллийг ил болголоо. Уг дрон Туркийн Чаршибаши хотын ойролцоо олдсон бөгөөд энэ газар нь Украины хяналтад буй нутаг дэвсгэрээс 1,448 км, Крымийн хойгоос 965 км орчим зайд оршдог.

Туркийн эрх баригчдын мэдээлснээр, дрон дотор дэлбэрэх төхөөрөмж байгааг тогтоосон бөгөөд загасчдын авчирсан боомтыг шууд хааж, дэлбэрэх бодисын мэргэжилтнүүдийн ирэхийг хүлээж байна. Илэрсэн дрон нь Magura V5 загвар бөгөөд цахилгаан-оптик камерын цамхаг, хиймэл дагуулын антеннуудаар тоноглогджээ.

Анх амиа золиослогч буюу “камикадзе” зориулалттайгаар бүтээгдсэн Magura дронууд нь сүүлийн жилүүдэд олон үүрэг гүйцэтгэх чадвартай болж хөгжсөн. Тухайлбал, FPV дрон хөөргөх, бөмбөгдөгч дрон байрлуулах, пулемётоор зэвсэглэх, агаарын довтолгооны эсрэг пуужин тавих зэрэг боломжтой. Туркээс илэрсэн энэхүү дронд тэдгээр зэвсэглэлүүд суурилагдаагүй байжээ.

2025 оны тавдугаар сард Украины тагнуулын GUR байгууллага Magura V7 дроныг AIM-9 Sidewinder пуужингаар тоноглож, Хар тэнгисийн дээгүүр нисч явсан Оросын хоёр Су-30 Flanker сөнөөгч онгоцыг амжилттай унагасан тухай мэдээлсэн. Энэ нь дроны тусламжтайгаар агаарын хөлгийг устгасан анхны тохиолдол хэмээн онцолсон билээ.

Өнөөдөр Украины жолоочгүй дронууд Крымийн эргийн Оросын усан флотод аюул занал учруулахаа больсонгүй, цаашлаад Хар тэнгисийн зүүн эргийн Оросын боомтуудад ч заналхийлж байна. Туркийн эрх баригчид олдсон дроныг хэрхэн ашиглах нь тодорхойгүй ч загасчид энэ тухай сонирхолтой түүх ярьсаар байгаа аж.

Эх сурвалж: The War Zone – The Drive

What do you think?

Томас Франк: Бодо/Глимттэй хийсэн тоглолтод сүүлийн мөчид тэнцээг авсан нь тоглогчдын сэтгэлзүй, зан чанарын илрэл байлаа

Томас Франк: Бодо/Глимттэй хийсэн тоглолтод сүүлийн мөчид тэнцээг авсан нь тоглогчдын сэтгэлзүй, зан чанарын илрэл байлаа

Нүүр будалтын багс тань суултуурын суудлаас 20,000 дахин их нян агуулдаг

Нүүр будалтын багс тань суултуурын суудлаас 20,000 дахин их нян агуулдаг