in ,

Amazon NBA-ийн фэнүүдэд шинэ статистик үзүүлэх хиймэл оюун ухаанаа танилцууллаа

Стеф Карригийн шидэлтийг яг үнэндээ хэр амархан болохыг хиймэл оюун ухаан юу гэж үзэх бол?

Amazon NBA-ийн фэнүүдэд шинэ статистик үзүүлэх хиймэл оюун ухаанаа танилцууллаа

Амазон хиймэл оюун ухаанаар сагсан бөмбөгийн тоглолтын шинэ статистик гаргана

2025–2026 оны сагсан бөмбөгийн улиралд NBA-ийн фенүүд Амазон Вэб Сервис (AWS)-ийн хиймэл оюун ухаан болон өндөр нарийвчлалтай хөдөлгөөн хянах технологийн ачаар тоглогчдын шинэ төрлийн статистик үзүүлэлтүүдийг шууд болон онлайнаар хянах боломжтой болно.

Энэхүү шинэ статистик нь “NBA Inside the Game” хэмээх платформын нэг хэсэг бөгөөд фенүүд довтолгооны үеийн хамгаалагчдын байрлал, шидэлтийн хэцүү түвшин зэргийг нарийвчлан тооцоолсон мэдээллийг авах боломжтой.

29 цэгийн хөдөлгөөн хяналт

AWS-ийн технологи нь тоглогч бүрийн биеийн 29 хэсгийг талбай дээр хөдөлж байх үед нь хянах ба яг аль хэсгүүдийг хэрхэн хэмжиж байгааг дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч, энэхүү өгөгдлийг хиймэл оюун ухаанд оруулж, уламжлалт статистикаар хэмжигддэггүй талуудыг илэрхийлэх шинэ үзүүлэлт гаргана гэж компани мэдэгдсэн.

Ингэснээр тоглогчийг зөвхөн шидэлт амжилттай болсон эсэхээр нь бус, тухайн шидэлтийн хэцүү байдлаар нь үнэлэх боломжтой болно. Жишээлбэл, “Хүлээгдэж буй шидэлтийн хувь” гэх шинэ үзүүлэлт нь тоглогчийн болон хамгаалагчдын байрлал, булангын зай зэрэг нөхцөлийг харгалзан тухайн шидэлтийн амжилттай болох магадлалыг тооцоолно.

“Татах хүч” ба хамгаалалтын шинэ үзүүлэлт

Шинэ “Татах хүч” гэх үзүүлэлт нь тоглогч талбай дээр ямар зай, анхаарлыг өөртөө татаж байгааг хэмжих бөгөөд бөмбөгтэй болон бөмбөггүй үед хамгаалагчдыг хэрхэн хөдөлгөөнд оруулж, багаа хэрхэн дэмжиж буйг илэрхийлнэ.

Мөн AWS нь хамгаалагчдын гүйцэтгэлийг илүү бодитой дүгнэх зорилгоор “Хамгаалалтын онооны хайрцаг” гэх шинэ статистик гаргаж байна. Үүнд самбар авч чадсан байдал, хаалт зэргийг нарийвчлан тооцох ажээ.

“Play Finder” хайлтын систем

Хэрвээ эдгээр үзүүлэлт хангалтгүй санагдвал фенүүд “Play Finder” гэх шинэ хэрэгслээр тоглолтын бичлэгийг төрөлжүүлэн хайх боломжтой. Энэ нь NBA Inside the Game платформ дээр байрлах бөгөөд фенүүд дуртай тоглогчийн үйлдлийг шууд хайж үзэх боломжтой гэсэн үг.

Шууд дамжуулалт ба AWS-ийн үүрэг

Эдгээр шинэ статистикуудыг NBA-ийн шууд дамжуулалт, NBA апп болон вэбсайтаар дамжуулан үзэх боломжтой. Шууд аналитик спортын томоохон лигүүдийн хувьд шинэ зүйл биш: NFL болон MLB зэрэг лигүүд Sony-ийн Hawk-Eye камер ашиглан шайб, бейсболын бөмбөгийн хөдөлгөөнийг нарийн хянаж байгаа бол Уимблдоны теннисний тоглолтод ч энэ технологийг хэрэглэж байна.

Amazon ба NBA-ийн хамтын ажиллагаа

NBA болон Amazon-ийн хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй. 2024 онд талууд 11 жилийн медиа эрхийн гэрээнд гарын үсэг зурж, жил бүр 66 тоглолтыг Prime Video-оор дамжуулан шууд хүргэх болсон. Эхний тоглолт 10-р сарын 24-нд Prime дээр гарах юм. Энэхүү гэрээний хүрээнд AWS нь NBA болон түүний холбоот лигүүдийн албан ёсны үүлэн технологи, хиймэл оюун ухааны түнш болсон билээ.

Эх сурвалж: 🔗 The Verge

What do you think?

Трампын зөвлөх: Super Bowl-ийн шоу дээр ICE /Цагаачлал, гаалийн алба/ ажилтнууд байж магадгүй

Трампын зөвлөх: Super Bowl-ийн шоу дээр ICE /Цагаачлал, гаалийн алба/ ажилтнууд байж магадгүй

Ливерпулийн хаалгач Алиссон зургаан долоо хоног тоглолтод оролцохгүй

Ливерпулийн хаалгач Алиссон зургаан долоо хоног тоглолтод оролцохгүй