in ,

Стефен Карри тав дахь улирлаа эхлүүлж буй багийнхаа нэгэн тоглогчийг онцолж, “Энэ бол түүний хамгийн үр дүнтэй зун байсан” хэмээн үнэллээ

Стефен Карри тав дахь улирлаа эхлүүлж буй багийнхаа нэгэн тоглогчийг онцолж, “Энэ бол түүний хамгийн үр дүнтэй зун байсан” хэмээн үнэллээ

Голдэн Стэйт Уорриорсын тухай ярихад олон хүн Стеф Карри, Дрэймонд Грийн хоёрыг л хамгийн түрүүнд нэрлэдэг. Гэвч энэ улиралд анхаарлын төвд өөр нэгэн залуу болох Мозес Мүүди гарч ирж байна. Түүний нэр магадгүй одоохондоо суперстаруудын эгнээнд хараахан бичигдээгүй ч, Уорриорсын амжилтад нөлөөлөх гол түлхүүрийн нэг нь байх магадлалтай.

Сүүлийн саруудад Уорриорс клуб идэвхтэй наймаа хийж, Жимми Батлерыг солилцоогоор авч, Жонатан Кумингатай гэрээгээ сунгаж, туршлагатай Ал Хорфордыг бүрэлдэхүүндээ нэмжээ. Гэвч эдгээр өөрчлөлтийн дунд Мозес Мүүдигийн өсөлт, хөгжлийн түүх онцгой анхаарал татаж байна.

Мэргэжлийн тав дахь жилдээ хөл тавьж буй Мүүди улирал бүр тоглолтын цаг болон оноогоо нэмэгдүүлж ирсэн. Тэрээр найдвартай гурван онооны шидэлт, тогтвортой тоглолтоороо дасгалжуулагч Стив Керрийн итгэлийг олсон бөгөөд багийн дотоод уур амьсгалд чухал үүрэг гүйцэтгэдэг тоглогч болжээ. Өнгөрсөн улиралд плэйоффын хоёрдугаар шатанд хожигдсон Уорриорсын хувьд энэ жил урагшлахын тулд Мүүди илүү их хариуцлага үүрэх хэрэгтэй болсон юм.

Өчигдрийн Лэйкерстэй хийсэн улирлын өмнөх тоглолтод Стив Керр тоглогчдын минутыг жигд хуваарилсан ч, Мүүди багийнхаа оноо болон plus/minus үзүүлэлтээр тэргүүлэв. Ердөө 15 минутын дотор 19 оноо авсан тэрээр багийнхаа довтолгоог удирдан авч явж, тоглолтын дараа Стеф Карри ч түүний ахиц дэвшлийг онцлон ярьжээ.

Мүүди өнгөрсөн улиралд эрхий хурууныхаа шөрмөсийг гэмтээж, хэсэг хугацаанд формоо алдсан ч, улиралын нийт дүнгээр карьерынхаа хамгийн сайн үзүүлэлттэй улирлыг үдсэн. 5-р сард хийлгэсэн мэс заслын дараа тэр дахин хүчтэй эргэн ирсэн бөгөөд Лэйкерсийн эсрэг тоглолтод 7 гурван онооны шидэлтээс 5-ыг амжилттай болгож, бүрэн бэлэн байгаагаа харууллаа. Тоглолтын дараа тэр өөрийн тоглолтдоо сэтгэл хангалуун байгаагаа ч илэрхийлсэн юм.

Стив Керрийн хувьд улирлын өмнөх хугацаанд бүрэлдэхүүнээ бүрэн тодорхойлоход цаг бага үлдсэн ч, нэг зүйл тодорхой байна. Мозес Мүүди бол Уорриорсын ирээдүйн салшгүй хэсэг юм. Баг улирлын өмнөх дөрвөн тоглолтоо дуусгахаар бэлтгэж байгаа бөгөөд 10-р сарын 21-нд Лэйкерстэй хийх улирлын эхний тоглолт нь залуу тоглогчийн дараагийн сорил байх болно.

Мозес Мүүди өнгөрсөн шөнө үзүүлсэн тоглолтоо дахин давтаж чадвал, түүний нэр Уорриорсын түүхийн шинэ бүлэгт тод бичигдэх нь гарцаагүй.

Эх сурвалж: thesportsrush

What do you think?

BMW M4 модель одоогоор шинэчлэгдэхгүй, хэдэн жил шоурумд үлдэнэ

BMW M4 модель одоогоор шинэчлэгдэхгүй, хэдэн жил шоурумд үлдэнэ

OpenAI “Vibe coding”-д бүрэн төвлөрч, насанд хүрэгчдэд зориулсан шинэ туршлагуудыг амлаж байна

OpenAI “Vibe coding”-д бүрэн төвлөрч, насанд хүрэгчдэд зориулсан шинэ туршлагуудыг амлаж байна