in , ,

Та орхих ёстой зүйлдээ хэтэрхий их хамааралтай байгааг илтгэх 15 шинж тэмдэг

Та орхих ёстой зүйлдээ хэтэрхий их хамааралтай байгааг илтгэх 15 шинж тэмдэг

Орхих нь сул дорой байхын нэр биш харин шинэ бүхний эхлэл юм

Заримдаа бид өнгөрсөн харилцаа, зуршил эсвэл итгэл үнэмшлээсээ зууралдсаар байдаг. Гэвч орхих гэдэг нь алдах биш, харин шинэ, илүү сайхан зүйлд орон зай гаргах тухай ойлголт юм. Хүн бүрийн амьдралд нэг л мөчид “Орхих цаг” ирдэг гэхдээ ихэнхдээ бид үүнийг хүлээн зөвшөөрөхөөс айдаг.

Хэрэв та өөрт ашиггүй зүйлд хэтэрхий их хамааралтай байгаагаа эртхэн таньж мэдвэл, илүү хурдан урагшилж, дотоод ачааллаа хөнгөлж, илүү ухамсартай амьдрах боломжтой болно. Орхих гэдэг бол сул дорой байхын нэр биш, харин өөрийгөө ойлгох, хүлээн зөвшөөрөх, дотоод эрх чөлөөг мэдрэх ухаан юм.

Та байнга өнгөрсөн үеэ бодож байна

Хэрэв та байнга нэг дурсамж, гомдол, эсвэл харамсалтай зүйлсээ эргэн бодож байвал, энэ нь өнгөрсөнд баригдсаны шинж юм. Өнгөрснийг дахин дахин бодох нь эрч хүчийг сорж, одоогийн мөчид амьдрахад саад болдог. Жинхэнэ эрх чөлөө бол өнгөрснийг дурсамжид үлдээж, өдөр тутмын амьдралдаа хамааруулахгүй байх явдал юм. Эдгээр бодлуудыг анзаарч, анхаарлаа одоогийн мөчид буцааж төвлөрүүлэх нь орхих анхны алхам болдог.

Та өөрчлөлтөөс айж байна

Өөрт ашиггүй зүйлд зууралдах үед ямар ч өөрчлөлт аюул мэт санагдаж, жижиг өөрчлөлт ч түгшүүр төрүүлдэг. Та танил боловч таагүй зүйлд хамаарахыг илүүд үздэг. Энэ айдас ихэнхдээ “зөв цаг нь болоогүй”, “дараа шийднэ” гэх мэт тайлбарын цаана нуугддаг. Гэвч үнэндээ энэ бол шинэ зүйл рүү орох айдас юм. Өөрчлөлтөд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаа анзаарч, “зууралдах” нь зуршил болохоос шаардлага биш гэдгийг ухаарах хэрэгтэй.

Хянаж чадахгүй зүйлсийг хянах гэж оролдож байна

Бусдын үзэл бодол, өнгөрсөн шийдвэр, аль хэдийн болсон зүйлсийг хянах гэж оролдох нь таны эрч хүчийг алдагдуулдаг. Хянах боломжгүй зүйлсийг хянах гэж оролдохын оронд, нөлөөлж чаддаг зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Өнгөрсөнд үлдсэн зүйлд биш, харин одоогийн боломжууддаа анхаар. Хянах боломжгүй зүйлсийг орхих үед л дотоод эрх чөлөө мэдрэгдэж эхэлдэг.

Та байнга ядарч байна

Ямар ч илэрхий шалтгаангүйгээр ядаргаа мэдрэх нь таныг ухрааж буй зүйл байгаагийн дохио юм. Сэтгэл зүй, бие махбодь хоёр хоорондоо нягт холбоотой. Хэрэв та байнга бухимдаж, ууртай байгаагаа ойлгохгүй байгаа бол дотор чинь шийдээгүй зүйл бий гэсэн үг. Энерги чинь амьдралд бус, аль хэдийн ач холбогдолгүй болсон зүйлд зарцуулагдаж байдаг. Өөрийн бодол, зуршлыг ажигла, магадгүй чи аль хэдийн орхих ёстой зүйлдээ зууралдаж байж мэднэ.

Та гэмшил эсвэл харамсалтай мэдрэмжтэй байна

Гэмшил, харамсал хоёр бол өнгөрсөнд баригддаг хамгийн хүчтэй зангуу юм. “Хэрвээ би тэгсэн бол” гэх бодлууд байнга орж ирдэг бол, энэ нь чи хуучин түүхүүддээ амьдарч байгаагийн шинж. Ухамсартайгаар орхино гэдэг нь өөрийгөө буруутгахаа зогсоох, өнгөрсөнд биш, одоо цагт амьдрахыг сонгох гэсэн үг.

Хортой харилцаа эсвэл нөхцөл байдлыг зөвтгөж байна

Хэрэв та өөрийгөө дарамталж буй харилцаа, ажил эсвэл орчинд байх шалтгааныг дахин дахин бодож олж байвал, энэ нь танд ашиггүй зүйлд зууралдаж байгаагийн илрэл юм. Орхих нь таныг дэмждэг, таныг өсгөдөг, доош нь татдаггүй орчныг олох эхлэл юм.

Та бусдын үзэл бодлоос болж санаа зовж байна

Хэрэв бусдын зөвшөөрөл таны тав тухаас илүү чухал болж байвал, энэ нь өнгөрсөн айдастай холбоотой байж болно. Та өөрийн дуу хоолойгоо сонсохын оронд, бусдын хүлээлтэд нийцэхийг хичээдэг. Бусдын бодол бол мэдээлэл, харин таны амьдралын чиглэл биш гэдгийг ойлго.

Та өөрийн зорилго, хүслийг хойшлуулж байна

Өнгөрсөн зүйл таныг барьж байгаа үед шинэ боломжууд хол мэт санагддаг. “Зөв цаг ирэхэд” гэж хүлээх нь хамгийн том өөрийгөө хууралт юм. Зөв цаг гэдэг зүйл хэзээ ч ирдэггүй, та л түүнийг бүтээдэг.

Сэтгэл зүйн түгжрэл мэдэрч байна

Дотор чинь ямар нэг зүйл гацаж, шахагдсан мэдрэмж төрж байвал энэ нь үл орхисон зүйлтэй холбоотой. Энэ үед бие махбодь хүртэл дохио өгдөг, цээж хүнд, бодол будлиантай, сэтгэл хөдлөл дарагдсан байдаг. Энэ үед бичих, бясалгах, алхах, ганцаараа байх зэрэг арга замууд орхих үйл явцыг эхлүүлэхэд тусалдаг.

Та нэг алдаагаа дахин давтаж байна

Нэг ижил үйл явдал, нэг төрлийн хүн, нэг төрлийн нөхцөл байдал дахин дахин тохиолдож байвал, энэ нь сургамжийг ойлгоогүй гэсэн үг. Хуучин зүйлдээ зууралдсаар байвал, туршлага чинь сургамж болохгүй, харин зовлонгийн давталт болно. Тойргийг таслахын тулд яг юу давтагдаж байгааг олж мэд, тэгээд ухамсартайгаар өөрөөр үйлд.

Хоосон мэдрэмжтэй байна

Хэрэв амьдрал утга учраа алдаж, өдөр хоног өнгөрөхөөс өөр зүйлгүй мэт санагдаж байвал, энэ нь шинэ зүйл хайх цаг болсны дохио юм. Хоосон мэдрэмж нь сөрөг зүйл биш харин дотор чинь шинэ зүйлд орон зай гарч байгаагийн илрэл юм.

Та шинэ шийдвэрээс зайлсхийж байна

Өнгөрсөндөө хэт анхаарсан хүн ирээдүйн төлөө шийдвэр гаргахдаа айдаг. Учир нь шинэ алхам бол хариуцлага, харин хуучин зүйл бол тайвшрал мэт санагддаг. Гэвч амьдралд урагшлахын тулд сонголт хийхээс өөр аргагүй.

Та баяр баясгаланг мэдрэхээс айж байна

Хэрэв шинэ, таатай мэдрэмжийг сэжигтэй, хүршгүй мэт хүлээж авч байвал, энэ нь таныг хуучин түүх барьж байгаа хэрэг. Өөрийгөө аз жаргалтай байлгахыг зөвшөөрөх нь орхихын хамгийн хүчтэй илрэл юм.

Үнэ цэнэгүй зүйлстэйгээ зууралдаж байна

Материаллаг зүйл, хуучин холбоос, дурсамжууд, хэрэв тэд баяр баясгалан өгдөггүй бол, тэднээс зууралдах нь утгагүй. Үнэхээр чухал зүйлсийн жагсаалтаа гаргаж, үлдсэнийг нь орхи.

Хамгийн сүүлд нь та орхиход бэлэн гэдгээ дотроо мэдэж байгаа ч, гаднаа зууралдсаар байна. Энэ бол жинхэнэ сонголтын мөч. Танил, гэхдээ амьдралгүй орон зайд үлдэх үү, эсвэл шинэ эхлэл рүү зоригтой алхах уу?

Орхих гэдэг нь мартах биш, харин уучлах. Орхих гэдэг нь дуусгах биш, харин дахин эхлэх.

Эх сурвалж: Brodude.ru

What do you think?

Манчестер Сити vs Эвертон: “Хэрэв асуудал нь би юм бол ажлаа өгнө” хэмээн Гвардиола хэллээ

Манчестер Сити vs Эвертон: “Хэрэв асуудал нь би юм бол ажлаа өгнө” хэмээн Гвардиола хэллээ

Чарльз Оливейрагийн карьер Б.Ж.Пеннээс илүү юу?

Чарльз Оливейрагийн карьер Б.Ж.Пеннээс илүү юу?