Франц улс өөрийн бүтээсэн А-1 буюу Астерикс нэртэй анхны хиймэл дагуулаа Алжирын Хаммагир дахь сансрын буудлаас Диамант А пуужингаар амжилттай хөөргөжээ. Энэхүү үйл явдлаар Франц нь дэлхийн тойрог замд хиймэл дагуул илгээсэн зургаа дахь, харин өөрийн пуужингаар бие даан хөөргөсөн гурав дахь орон болсон юм. Диамант пуужингийн хүчин чадлыг турших үндсэн зорилготой байсан уг хиймэл дагуул нь ионосферийн давхаргыг судлах зориулалттай байв. Астерикс нь өнөөг хүртэл дэлхийн тойрог замд байсаар байгаа бөгөөд цаашид олон зууны турш тойрог замдаа үлдэх төлөвтэй байна.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

