in

PFL Дубайн эвэнтэд 3 шинэ тулаан нэмэгдлээ

UFC-ийн хуучин тулаанчийн анхны дебют тулаан багтав.

PFL Дубайн эвэнтэд 3 шинэ тулаан нэмэгдлээ

PFL энэ жилийн Аваргуудын цуврал-аа 10-р сарын 3-нд Дубайн Coca-Cola Arena-д зохион байгуулах бөгөөд үзэгчдийн анхаарлыг татсан хэд хэдэн шинэ тулаан нэмэгдээд байна.

Эвентийн гол тулаан нь хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх дахин тоглолт бөгөөд Усман Нурмагомедов болон Пол Хьюз нар хүч үзнэ.

Шинээр нэмэгдсэн тулаанууд

  • Ялагдаагүй хөнгөн жингийн од Арчи Колган урт ялалтын цувралаа хадгалахын төлөө Жэй Жэй Вилсон-той тулалдана. Колган өнгөрсөн 6-р сард PFL Канзасын эвентэд Мансуур Барнауи-г ялсан бол Вилсон сүүлийн гурван тулаандаа дараалан ялалт байгуулж, хамгийн сүүлд 4-р сард Мадс Бурнелл-ийг техникийн нокаутаар буулгасан.
  • Бантам жингийн тулаанд PFL Европын аварга Льюис МакГриллен шинээр дебют хийх гэж буй ирландын тулаанч Каолан Лоурэн-ыг хүлээн авна. Лоурэн UFC-ийн тулаанд Натан Флетчер-ийг хуваагдсан шийдвэрээр ялснаараа анхаарал татсан.
  • Беллаторын хуучин бантам жингийн аварга Сержио Петтис PFL-ийн дэвжээнд эргэн ирж, хүчирхэг өрсөлдөгч Магомед Магомедов-той тулалдахаар боллоо.

PFL Дубайн шинэчлэгдсэн тулааны карт

  • Усман Нурмагомедов vs. Пол Хьюз
  • Кори Андерсон vs. Довлет Ягшимурадов
  • Арчи Колган vs. Жэй Жэй Вилсон
  • Льюис МакГриллен vs. Каолан Лоурэн
  • Сержио Петтис vs. Магомед Магомедов
  • Поуя Рахмани vs. Слим Трабелси
  • Зубайра Тухугов vs. Артем Лобов
  • Омар Эл Дафрави vs. Флорим Зендэли

Энэ удаагийн PFL Дубайгийн эвент олон улсын хэмжээний одод, өрсөлдөөнтэй тулаануудаар дүүрэн болох нь тодорхой бөгөөд фенүүдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.

Эх сурвалж:

PFL Dubai adds 3 new fights, including promotional debut of ex-UFC fighter

Three new bouts have been added to PFL Dubai, headlined by Usman Nurmagomedov vs. Paul Hughes 2.

What do you think?

Хаббл оддын асар хүчтэй мөргөлдөөнөөс үүссэн цагаан одой одыг илрүүллээ

Хаббл оддын асар хүчтэй мөргөлдөөнөөс үүссэн цагаан одой одыг илрүүллээ

Байсангур Сусуркаев: Би 2 жилийн дараа UFC-ийн аварга болно гэдэгт итгэлтэй байгаа

Байсангур Сусуркаев: Би 2 жилийн дараа UFC-ийн аварга болно гэдэгт итгэлтэй байгаа