2014 онд ОХУ Крымийн хойгийг эзлэн авсан үйл явдал дэлхий нийтийг цочроосон ч энэ бол түүхэнд анх удаа тохиолдсон явдал биш юм. XVIII зууны сүүлээр Крым нь Орос, Османы эзэнт гүрний хоорондын зөрчилдөөний гол талбар болж, өнөөг хүртэл үргэлжилсэн түүхэн маргааны эх үүсвэр болсон билээ.
Туркийн түүхч Озан Озавчи “Дорнын асуудлын нээлт” хэмээх шинэ номдоо энэхүү зөрчил, түүний ард оршсон дипломат бодлогын нарийн сүлжээг гүнзгий шинжилжээ. Түүхчдийн олонх нь 1783 онд Орос Крымийг эзлэн авснаар Османы эзэнт гүрний уналт эхэлсэн гэж үздэг бол Озавчи энэ үйл явдлыг илүү өргөн хүрээнд, XIX зууны эхэн үеийн геополитикийн тэмцэлтэй холбон тайлбарлаж байна.
Тэрбээр “Дорнын асуудал” гэх ойлголтыг зөвхөн Османы мөхөл бус, харин Европын их гүрнүүдийн ашиг сонирхлын огтлолцлоос үүдсэн тодорхойгүй байдал гэж үздэг. Английн дипломатч Сэр Роберт Листон хоёр эзэнт гүрний дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, Орос ба Османыг “хоёр бардам үндэстэн” хэмээн тодорхойлсон нь энэ үеийн бодит байдлыг илтгэнэ.
Озавчийн бичсэнээр, Карловицийн гэрээ (1699) нь “Дорнын асуудлын” эхлэл байсан бол XIX зууны дунд үеийн Крымийн дайн (1853–1856) энэ зөрчилдөөн хэр гүн үндэслэлтэйг харуулсан томоохон үйл явдал байжээ. Орос Газар дундын тэнгис рүү зам нээхийг хүсэж байсан бол Их Британи Османы газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар зүтгэж, улмаар Европын хүчний тэнцвэрийг тогтоох дипломат өрсөлдөөн улам хурцадсан байна.
Озан Озавчийн номын үнэ цэнэ нь Османы эзэнт гүрнийг “Европын өвчтэй хүн” гэж үзэх хандлагыг дахин шинээр авч үзсэнд оршино. Тэрээр Османыг бүрэн мөхсөн биш, харин Европын хүчнүүдийн дипломат тоглоомын төвд байж, тэдний стратегийн бодлогод хамгийн ихээр нөлөөлсөн улс байсныг тодотгожээ.
Дорнын асуудлын нээлт: Сэр Роберт Листон ба Османы дипломат ажиллагаа хувьсгалын эрин үед
Озан Озавчи
I.B. Tauris, 224 хуудас, £85
bookshop.org (холбоос)
Уильям Эйхлер Османы эзэнт гүрний түүх, улс төр, Израиль, Палестин, Туркийн талаар бичдэг.
Эх сурвалж:
‘The Invention of the Eastern Question’ by Ozan Ozavcı review
Russia’s invasion of Crimea in 2014 was, of course, not the first time the peninsula was forced to take centre stage in a geopolitical struggle with global implications. Towards the close of the 18th century this unlucky Black Sea territory became a flash point for tensions between the Russian and Ottoman empires, the results of which have reverberated well into the 21st century.