Реал Мадрид Ла Лигийн улирлыг төгс эхлүүллээ
Реал Мадрид энэ улирлын Ла Лигийг төгс эхлүүлж, Реал Сосьедадыг 2-1 гэсэн гоолын харьцаатай хожсон ч тоглолтын үеэр хамгаалагч Дийн Хуйсен улаан хуудас авсан нь маргаан дагууллаа.
Хуйсен 32 дахь минутад Микел Оярзабалд хийсэн довтолгооны улмаас шүүгч Хесус Гилээс улаан хуудас авч талбайг орхисон. Шүүгчийн тайлбар ёсоор энэхүү үйлдэл нь “Тодорхой гоолын боломжийг хаасан” гэж үзсэн аж.
Тухайн үед Мадрид баг Килиан Мбаппегийн гоолоор тэргүүлж байсан бөгөөд тоглолтын үлдсэн цагийг 10 тоглогчтойгоор үргэлжлүүлэх шаардлагатай болсон. Хэдий тооны хувьд цөөн тоглогчтой байсан ч Арда Гүлер эхний хагасын төгсгөлд хоёр дахь гоолыг оруулж, зочдын давуу талыг нэмэгдүүлсэн юм.
Хоёрдугаар хагасд Оярзабал торгуулийн цохилтоор нэг гоол буцаан авчирсан ч эцэст нь Реал Мадрид улирлынхаа дөрөв дэх дараалсан ялалтыг баталгаажуулж чадлаа.
Алонсо шүүгчийн шийдвэрийг шүүмжлэв
Реал Сосьедадын дасгалжуулагч Хаби Алонсо тоглолтын дараа хэвлэлийн бага хурал дээр шүүгчийн шийдвэрийг хүчтэй шүүмжилж:
“Миний бодлоор энэ нь шар хуудас авах хэмжээний л үйлдэл байсан. Эдер Милитао ойрхон байсан, бөмбөг ч хяналтад байгаагүй. Ойролцоогоор 40 метрийн зай үлдсэн байсан” хэмээн тайлбарлав.
Xabi Alonso's side holds with 10 men to remain undefeated in LALIGA 👀 pic.twitter.com/Lml7JGyJVW
— ESPN FC (@ESPNFC) September 13, 2025
Тэрээр хамгаалагч Хуйсений алдаа “Зайлсхийж болох байсан” гэж хүлээн зөвшөөрсөн ч, улаан хуудас нь хэтэрхий чанга шийтгэл байсан гэдэг байр суурьтай байна.
“Тодорхой алдаа гарсан үед би VAR-ийг заавал оролцуулахыг хүсдэг. Би шүүгчийн талаар урт яриа өрнүүлэхийг хүсэхгүй байна… Гэхдээ энэ шийдвэр тоглолтод ихээхэн нөлөөлсөн.”
Алонсо шүүгч Гилтэй тоглолтын дараа ярилцсан тухай ч дурдсан. “Тэр надад тайлбар өгсөн, гэхдээ үнэндээ итгэл төрүүлээгүй. Бид юу ч хийж чадахгүй. Одоо бусад тайлбарууд намайг итгүүлнэ гэж найдаж байна” хэмээн хэлжээ.
Улаан хуудасны нөлөөг Мбаппе ч хүлээн зөвшөөрөв
Килиан Мбаппе энэ тоглолтод улирлынхаа дөрөв дэх гоолыг оруулсан бөгөөд улаан хуудас тоглолтын эрчийг өөрчилсөн гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн.
“Улаан хуудас тоглолтыг бага зэрэг өөрчилсөн. Бид багийн хувьд зовж байсан ч эцэст нь гурван оноотой гэртээ харьж байна” хэмээн тэр Реал Мадрид ТВ-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тус ТВ дараа нь клуб шүүгчийн шийдвэрүүдийг цуглуулан ФИФА-д гомдол гаргахаар бэлтгэж байгаа тухай мэдээлсэн. Тэд энэ асуудлыг “давтагдаж буй системийн доголдол” хэмээн тодорхойлж байна.
Эх сурвалж: 101 Great Goals – Alonso slams referee for Huijsen red card