Холестерин ба эрүүл мэнд

Published:

Холестерин ихтэй хүнс нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьдралыг богиносгодог тухай Америкийн эрдэмтэд судалгаа хийжээ.

Судалгаанд 29,000 орчим хүн оролцсон бөгөөд өдөрт 300 мг холестерин хэрэглэх нь зүрх, судасны өвчин тусах эрсдлийг 17 хувиар, эрт нас барах эрсдлийг 18 хувиар нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Жишээлбэл, долоо хоногт 3-4 өндөг идэх нь өвчлөх эрсдлийг 6-8 хувиар нэмэгдүүлнэ.

Гэхдээ өндөг болон холестерин агуулсан бусад хүнсийг бүрэн хориглох шаардлагагүй. Хамгийн гол нь хэрэглэх хэмжээг зохицуулах хэрэгтэй. Өндөг нь эерэг болон сөрөг талуудтай, хэрэглэх цаг, хэмжээнээс хамаарч нөлөө нь өөр байдаг.

Орой унтахаас өмнө өндөг идэх нь хоол боловсруулахад хүндрэлтэй байж болно. Харин өглөөний цагаар өндөг идэх нь биеийг эрч хүчээр хангах ач холбогдолтой. Мөн өндөг нь биеийн гадаад төрх болон эрүүл мэндэд тустай витамин, эрдэс бодисоор баялаг юм.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img