The MongolZ IEM Katowice тэмцээний шөвгийн наймд Eternal Fire-ийг 2-0 (13-7 Anubis, 22-18 Mirage) харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарав. Одоо тэд аварга баг Vitality-тай тоглоно.
Тоглолт Anubis map-с эхэлсэн бөгөөд Eternal Fire энэ map дээр өмнөх найман тоглолтдоо дараалан ялалт байгуулж байсан. Гэсэн ч тэд хамгаалалтын талдаа ердөө дөрвөн round авсан бөгөөд үүний нэгийг нь Ali “Wicadia” Haydar Yalçın-ийн онцлох тоглолт авчирсан бол хэд хэдэн round-г The MongolZ-д цаг дууссанаас болж алдсан юм.
Хоёрдугаар хагас ч Eternal Fire-ийн хувьд сайнгүй үргэлжилж, тэд өөрсдийн “Гэр” map-ийнхаа цуврал ялалтыг 7-13 харьцаатайгаар алдаж дуусгав.
Mirage map-н эхлэл ч мөн адил The MongolZ-ийн давамгайлалтай өрнөж, 5-0 онооны давуу талтай болов. Eternal Fire 4-8 болгож бууруулсан ч Ismailcan “XANTARES” Dörtkardeş, Özgür “woxic” Eker нар эхний хагаст төдийлөн сайн тоглож чадсангүй.
Туркийн баг хоёрдугаар хагаст сэргэн, 8-2 харьцаатай гайхалтай цуврал үзүүлж, тоглолтыг нэмэлт цагт оруулсан ч ялагч тодрох хүртэл гурван overtime гарсан. Эцэст нь The MongolZ хамгаалалтын талдаа төгс тоглолт үзүүлж, 22-18 харьцаатай ялалт байгуулан хагас шигшээд шалгарлаа.
Spodek-ийн тайз The MongolZ-д дарамт учруулсангүй
The MongolZ тайзан дээрх туршлага багатай баг бөгөөд тэд Shanghai Major-ийн хэсгийн шатанд сайн тоглосон ч MOUZ-ийн эсрэг шөвгийн наймын тоглолтонд ялагдаж байсан.
Харин энэ удаа Garidmagnai “bLitz” Byambasuren ахлагчтай баг Mirage map дээрх удаан үргэлжилсэн тулаанд тайван байж, тоглолтоо дуусгаж чадсан нь Katowice-ийн түрүүг булаалдах өрсөлдөөнөө үргэлжлүүлж чадлаа.
“Shanghai-ийн тайзан дээр бид өөрсдийгөө тийм ч тухтай мэдрээгүй, харин энэ удаа илүү өөр байсан” гэж Sodbayar “Techno” Munkhbold ярилцлага өгөх үеэрээ хэлсэн бөгөөд Spodek-ийн тайзан дээр тоглосон анхны Ази баг болсондоо баяртай байгаагаа ч мөн хэлсэн юм.
The MongolZ Vitality-ийн эсрэг сүүлийн 12 сарын хугацаанд гурван удаа тоглоход нэг ч map-ын ялалт аваагүй ч үзэгчдийн өмнө илүү итгэлтэй тоглож буй нь энэ удаа ялалт байгуулах боломжийг нь нэмэгдүүлж магадгүй байна.
Eternal Fire тайзан дээр тоглох асуудлаа шийдэх хэрэгтэй
Eternal Fire мөн тайзан дээр бага туршлагатай ч үзэгчдийн уур амьсгал тэдэнд илүү их нөлөөлсөн бололтой. Энэ талаар багийн ахлагч Engin “MAJ3R” Küpeli тоглолтын дараа Eefje “sjokz” Depoortere-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Өнөөдөр бидэнд тааруу өдөр тохиолоо. Бидний Anubis газрын хамгаалалтын тал маш муу байсан нь харилцаа холбоо, уур амьсгалтай холбоотой” гэж MAJ3R тайлбарласан.
“Бид студийн орчинд үзүүлж байсан тоглолтоо гаргаж чадсангүй, үзэгчдийн өмнө сандарч тоглолтоо алдсан. Үүнээсээ суралцаж, дараагийн удаа илүү сайжрах хэрэгтэй. Гэхдээ бид тайзан дээр дахин тоглох боломж олдоно гэдэгт итгэлтэй байна.”
Энэ ялагдал Eternal Fire-ийн тайзан дээрх ээлжит бүтэлгүйтэл болж үлдлээ. Өмнө нь тэд Copenhagen Major-ийн хасагдах шатанд мөн тайзан дээр тоглож хожигдсон юм. Студийн орчинд болох BetBoom Dacha, BLAST Bounty зэрэг тэмцээнд амжилттай тоглож байгаа нь нааштай мэдээ ч дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөхийн тулд тэд тайзан дээрх тоглолтын айдсаа даван туулах шаардлагатай болж байна.

hltv.org