Чэндугийн Технологийн их сургуулийн судлаач Мяо Чэнь болон түүний баг Сарны гадаргын идэвхтэй үйл ажиллагааг тэтгэж байсан хүчин зүйлийг тогтоожээ.
Сар нь 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн цагаасаа хойш хөрсөн, тогтвортой биет хэмээн эрдэмтэд үздэг. Гэвч Chang’e-5 сансрын хөлгийн авчирсан сарны чулуулгийн дээж нь ойролцоогоор 2 тэрбум жилийн өмнө галт уулын гаралтай үйл явц явагдсаныг гэрчилж байна. Энэхүү баримт нь Сарны дотоод бүтэц хүлээгдэж байснаас илүү удаан хугацаанд дулаанаа хадгалж ирсэн гэх асуултыг дэвшүүлжээ.
“Planet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дагуу уг үзэгдлийг “түрлэгийн халалт”-аар (tidal heating) тайлбарлаж байна. Дэлхийн таталцлын хүч Сарны дотоод давхаргыг халааж, галт уулын идэвхжилийг тэтгэх эрчим хүчийг өгч байсан байх магадлалтай гэж эрдэмтэд үзэв.
Энэхүү судалгаа нь Сарны эртний геологийн түүх болон түүний хөгжилд Дэлхийн үзүүлж байсан нөлөөг шинээр харах боломжийг олгож байна. Тус багийнхан дэвшүүлсэн таамаглалаараа дамжуулан Сарны дотоод бүтэц яагаад ийм удаан хугацаанд идэвхтэй байсныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг зорьжээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
Эх сурвалжийг нээх ↓
We typically think of the Moon as a static, floating object that has remained the same for basically its entire lifetime, with an occasional asteroid impact serving as an exception. That understanding is grounded in physics – the Moon should have cooled rapidly after forming when a huge protoplanet hit the early Earth around 4.5 billion years ago. But, some lunar material returned from the Chang’e-5 mission was notably formed only around two billion years ago, yet appeared to be volcanic in origin. So how did a world that was supposed to have settled down without volcanism remain hot enough to create these materials more than two billion years after its violent birth? A new paper from Miao Chen of the Chengdu University of Technology and his colleagues, and recently published in the journal Planet, offers an explanation – tidal heating.

