in ,

Томас Франк: Бодо/Глимттэй хийсэн тоглолтод сүүлийн мөчид тэнцээг авсан нь тоглогчдын сэтгэлзүй, зан чанарын илрэл байлаа

Тоттенхэм клуб Норвегид болсон тоглолтод хоёр гоолын зөрүүтэй хожигдож яваад тэнцээг авч чадсан юм. Энэ талаар дасгалжуулагч Фрэнк сэтгэгдлээ илэрхийлэхдээ, тоглогчдын “Сэтгэлзүй, зан чанар”-ыг онцлон магтжээ.

Томас Франк: Бодо/Глимттэй хийсэн тоглолтод сүүлийн мөчид тэнцээг авсан нь тоглогчдын сэтгэлзүй, зан чанарын илрэл байлаа

Франк: Сэтгэлзүй, зан чанар биднийг аварлаа

Тоттенхэм Хотспур хоёр гоолын зөрүүтэй хожигдож яваад, Бодо/Глимтийн талбайгаас сүүлийн мөчид чухал нэг оноо авч чадлаа. Тоглолтын дараа дасгалжуулагч Томас Франк багийнхаа тоглогчдыг “Сэтгэлзүй, зан чанарын ялалтаар” бахдан сайшаав.

Арктикийн тойрогт болсон энэ тоглолтод Тоттенхэм эхнээсээ тоглолтын хэмнэлийг алдсан. Хоёрдугаар хагасын эхэнд Йенс Хауге хоёр гоол оруулж, Норвегийн баг ялалтад ойртсон ч, Тоттенхэм бууж өгсөнгүй. Микки ван де Вен-ий гоол болон Жостейн Гундерсенийн өөрийн хаалгандаа хийсэн бөмбөг тоглолтын хувь заяаг өөрчиллөө.

Франкийн удирдсан баг ийнхүү гурван хоногийн дотор хоёр дахь удаагаа сүүлийн мөчид оноо авч байна. Өмнөх тоглолтод Жоао Палхинья Вулвзийн эсрэг цаг дуусах мөчид гоол оруулж, Тоттенхэмд оноо авчирсан билээ.

Тоглолтын дараа Франк сэтгүүлчидтэй ярилцахдаа:

Манай тоглогчдын сэтгэлзүй, зан чанар гайхалтай байлаа. Хоёр гоолоор хоцорч байсан ч тоглолтод үлдэж, тэмцсээр оноо авсан. Энэ бол хүнд үед ч бууж өгдөггүй, хүчтэй багийн шинж,” хэмээн онцолжээ.
Мөн тэрээр Бодогийн талбайн хиймэл зүлэг эсвэл нөхцөл байдалд бурууг өгөхөөс татгалзсан байна.
Энэ зүгээр л нэг муу өдөр байсан. Бид бөмбөгийг илүү сайн эзэмших ёстой байсан ч тэр бүр хэрэгжсэнгүй. Гэсэн ч хамгийн чухал нь — бид бууж өгөөгүй, зөв зүйлийг хийж чадсан,” хэмээн нэмэв.

Энэхүү тэнцээний дараа Тоттенхэм Аваргуудын лигийн хүснэгтэд дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тэд арван сарын 22-нд Монако клубын талбайд зочлон тоглох ч өмнө нь Премьер лигийн хүрээнд Лийдс Юнайтед болон Астон Виллатай тоглох хуваарьтай.

What do you think?

Австралийн Apollo лазер нь өөрийн эрчим хүчний эх үүсвэр ашиглан 200 нисгэгчгүй төхөөрөмжийг устгаж чадна

Австралийн Apollo лазер нь өөрийн эрчим хүчний эх үүсвэр ашиглан 200 нисгэгчгүй төхөөрөмжийг устгаж чадна

Тэсрэх бодис тээвэрлэж явсан Украины дрон завийг Туркийн эрэгт, 1,448 км зайд илрүүлжээ

Тэсрэх бодис тээвэрлэж явсан Украины дрон завийг Туркийн эрэгт, 1,448 км зайд илрүүлжээ