Эрдэмтэд олон жилийн өмнөх ровэрийн хэмжилтийг нэгтгэн шинжилсний үндсэн дээр эртний Ангараг гарагт урьд өмнө төсөөлж байснаас хамаагүй их шингэн ус байсныг тогтоожээ.
NASA-гийн “Spirit” ровэр Ангараг гарагийн гадаргуу дээрх Гусев кратер орчмын хөрс, чулуу, тоос шороонд эрдэс судлалын шинжилгээ хийх зориулалттай “Mössbauer Spectrometer” хэмээх тусгай багажийг тээвэрлэн ажилласан байна. Тухайн үеийн ганцаарчилсан хэмжилтүүд нь усуудын оршин тогтнолыг бүрэн нотолж чадахгүй байсан ч Австралийн Эдит Кованы их сургуулийн эрдэмтэн Паоло де Соуза олон жилийн турш цугларсан хэмжилтийг хамтад нь судлахад тодорхой зүй тогтол гарч иржээ.
Түүний хийсэн шинжилгээгээр зөвхөн ус оршин байх нөхцөлд л үүсэх боломжтой эрдсүүд бодит байдаг нь илэрсэн байна. Энэхүү дата буюу мэдээлэл нь анхнаасаа л ровэрийн цуглуулсан өгөгдөлд байсан бөгөөд эрдэмтдийн таамаглаж байснаас хамаагүй их ус эрт цагт Ангараг гарагт байсныг энэхүү судалгаа харуулж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
Эх сурвалжийг нээх ↓
Rover data from more than 20 years ago has revealed clues to the existence of liquid water on ancient Mars. The NASA Spirit Rover carried a specialized instrument called a Mössbauer Spectrometer that performed mineralogical analyses of soil, rock, and dust on the surface of the Red Planet at Gusev Crater. Individual measurements didn’t always indicate definitive proof of water, but when scientist Paolo de Souza of Edith Cowan University in Australia examined years’ worth of measurements together, a definite pattern began to show up in the existence of minerals that could only exist in the presence of water. His analysis shows that Mars used to sport a lot more water than scientists expected and that the data showing its existence was in the data all along.

