in

Буд гаригийн хүйтэн умард туйлын гайхамшигт шинэ зургууд BepiColombo сансрын хөлгөөс

Буд гаригийг судлахаар хамтран ажиллаж буй Япон-Европын хөлгийн зургаа дахь удаагийн нислэг нь тус гаригийн байнгын сүүдэрт оршдог умард туйлын тогоонуудын гайхалтай зургуудыг ил болголоо.

Буд гаригийн хүйтэн умард туйлын гайхамшигт шинэ зургууд BepiColombo сансрын хөлгөөс

Буд гаригийн нууцлаг умард туйлын шинэ зургууд нь үргэлжийн харанхуй, хүйтэн байдаг тогоонуудыг харуулсан бөгөөд эдгээрт мөс хэдэн арван метрийн зузаантай хадгалагдаж байх магадлалтай гэж үзэж байна. Энэ гариг нарны аймагт хамгийн ойрхон байрладаг ч мөс агуулж болзошгүй нь сонирхол татна.

NASA-гийн мэдээлснээр, Буд гаригийн гадарга өдөртөө 800 хэмийн (430 градус Цельсийн) халуунд хүрдэг. Гэхдээ энэ гаригт дулааныг хадгалах агаар мандал байхгүй учраас харанхуй хэсгүүд нь хүйтэн байдаг. Шөнөдөө температур -290 хэм Фаренгейт (минус 180 градус Цельсийн) хүрч огцом буурдаг. Умард туйл нь ёроол нь үргэлж сүүдэрт байдаг тогоонуудаар бүрхэгдсэн байдаг бөгөөд судалгаагаар эдгээр ёроолд зузаан усны, мөсний давхаргууд байх магадлалтайг харуулжээ.

Эдгээр хүйтэн тогоонуудын шинэ зургийг Японы Сансрын Хайгуулын Агентлаг болон Европын Сансрын Агентлагийн (ESA) хамтарсан BepiColombo төслийн хүрээнд авсан байна. BepiColombo сансрын хөлөг 2026 онд Буд гаригийг тойрон эргэж эхлэх төлөвтэй байгаа. Одоогоор сансрын хөлөг тойрог замдаа орж бэхжихийн тулд хэд хэдэн удаа нислэг үйлдэж буй. Тухайлбал, нэгдүгээр сарын 8-нд хийсэн нислэгээр BepiColombo Буд гаригийн гадаргуугаас 183 миль (295 километр)-ийн ойр зайд хүрч, умард туйлыг нь туулсан байна.

Байнгын сүүдэрт хучигдсан газрууд

Сансрын хөлгөөс дэлхий рүү илгээсэн зургуудын дунд Прокофьев, Кандинский, Толкиен, Гордимер зэрэг үргэлж сүүдэрт оршдог тогоонуудын гэрэл зураг багтжээ. ESA-гийн мэдээлснээр, 3.7 тэрбум жилийн өмнө асар их хэмжээний лаав урсч гөлгөр талбай үүсгэсэн Бореалис Плэнишиагийн зургуудыг авчээ. Эдгээр зургууд Буд гаригийн хамгийн том мөргөлтийн тогоо болон бумеранг хэлбэртэй нууцлаг лаавын урсгалыг харуулж байна.

Гурав дахь зурагт өнгөрсөн үед болсон галт уулын дэлбэрэлтээс үлдсэн, өнгө нь цайвар бүс болох Натхайр Факула харагдана. ESA-гийн мэдээлснээр, Буд гаригийн залуу хэсгүүд илүү цайвар өнгөтэй байдаг бөгөөд судлаачид гадарга нь юугаар бүрдсэнийг мэдэхгүй ч хөгширөх тусам харладаг нь тодорхой ажээ. Натхайр Факулагийн ойролцоо 300 сая жилийн өмнө мөргөлтөөр үүссэн өөр нэг цайвар хэсэг болох Фонтейн тогоо байрладаг.

BepiColombo сансрын хөлөг Буд гаригийн тойрог замд орох үед умард болон өмнөд туйлд төвлөрөх хоёр тусдаа хөлөгт хуваагдана. ESA-гийн мэдээлснээр, энэ хөлөг гаригийн тогоонд усны мөс үнэхээр байдаг эсэх, мөн гадарга нь юугаар бүрдсэн талаар судлах асуултуудад хариулт хайх юм.

livescience.com

What do you think?

Leave a Reply

Өдөр тутмын харилцаанд итгэлийг хэрхэн бий болгох зөвлөгөө

Өдөр тутмын харилцаанд итгэлийг хэрхэн бий болгох зөвлөгөө

Криштиану Роналдугийн гэрээ: Саудын Араб дахь шинэ гэрээгээр Ал-Насрт тоглохдоо хичнээн хэмжээний орлого олох вэ?

Криштиану Роналдугийн гэрээ: Саудын Араб дахь шинэ гэрээгээр Ал-Насрт тоглохдоо хичнээн хэмжээний орлого олох вэ?