Tesla-гийн хамтран байгуулагч Мартин Эберхард сүүлийн ярилцлагадаа компанийн өнөөгийн чиглэлийн талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ. Тэрбээр Элон Маскийн хамгийн сүүлийн бүтээл болох Cybertruck-ийг “хогийн сав шиг харагддаг ачааны машин” хэмээн нэрлэж, Tesla илүү хямд цахилгаан автомашин үйлдвэрлэхэд анхаарах ёстойг онцолсон байна.
Tesla 2003 онд Эберхард, Марк Тарпеннинг нарын үүсгэн байгуулснаар эхэлсэн бөгөөд Маск 2008 онд компанид нэгдэж, дөрөв дэх Гүйцэтгэх захирал болжээ. Хоёр талын маргаан 2009 онд шүүхээр шийдвэрлэгдэж, Маск өөрийгөө “хамтран үүсгэн байгуулагч” гэж нэрлэх эрхтэй болсон байдаг.
Эберхардын шүүмжлэл Tesla-ийн цуцлагдсан 25 мянган ам.долларын цахилгаан машины төслийг мөн хөндсөн. Энэ нь компанийн анхны хямд загвар болох төлөвтэй байсан ч Маск өнгөрсөн жил уг төслийг “нухчин дарсан” талаар мэдээлэгдэж байв. Гэсэн ч Tesla саяхан болсон орлогын тайландаа “2025 оны хоёрдугаар хагаст хямд загварын олноор үйлдвэрлэл эхэлнэ” гэж мэдэгдсэн байна.
Эберхард нэг талаар Маскийн гавьяаг үнэлж, Tesla-г дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болгосонд нь баяртай байгаагаа илэрхийлжээ. Гэвч тэр Маск хамт олондоо хангалттай талархал илэрхийлдэггүйг шүүмжилсэн бөгөөд SpaceX-ийн амжилтад ерөнхийлөгч Гвинн Шотвеллын үүргийг онцолсон байна.
Cybertruck анх танилцсанаасаа хойш цахим орчинд “хамгийн тэнэг дизайнтай тээврийн хэрэгсэл”, “үзэж байсан хамгийн муу зүйл” гэх мэтээр хочлогдсоор ирсэн бөгөөд эзэмшигчид нь хүртэл Facebook дээр дэмжих бүлэг байгуулжээ.
Эх сурвалж: