in

Дэлхийн хамгийн том батарей үйлдвэрлэгч компани Илон Маскийн 4680 төрлийн батарейг “Амжилтгүй болно” гэж мэдэгджээ

CATL-ийн дарга Илоны цилиндр хэлбэртэй батарейны эрэлд итгэлгүй байна.

Дэлхийн хамгийн том батарей үйлдвэрлэгч компани Илон Маскийн 4680 төрлийн батарейг “Амжилтгүй болно” гэж мэдэгджээ

Дэлхийн хамгийн том цахилгаан машины батарей үйлдвэрлэгч компанийг үндэслэгч Робин Зэн Tesla-гийн гүйцэтгэх захирал Илон Маскын 4680 цилиндр хэлбэртэй батарейны технологид хийж буй томоохон хөрөнгө оруулалт “Амжилтгүй болж, хэзээ ч амжилтад хүрэхгүй” гэж мэдэгджээ. Хятадын Contemporary Amperex Technology (CATL) компанийн дарга Зэн Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа, Маск дөрөвдүгээр сард Хятад улсад айлчлах үеэр “Бид томоохон маргаан өрнүүлсэн, би түүнд батлан харуулсан. Тэр чимээгүй байсан. Тэр батарей хэрхэн хийхээ мэдэхгүй” гэж онцолжээ.

Tesla-гийн зарим автомашинд, түүний дотор Cybertruck-д ашиглагдаж буй “табгүй” 4680 төрлийн батарей нь “таван дахин” их эрчим хүчний багтаамжтай гэж үздэг бөгөөд компани өнгөрсөн есдүгээр сард 100 сая ширхэгийг үйлдвэрлэсэн гэж мэдэгдсэн. The Information-ийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар, Маск батарейтай холбоотой зардал болон бусад асуудлуудыг шийдвэрлэхийн тулд энэ оныг дуустал хугацаа өгөх даалгавар багтандаа өгсөн гэжээ.

Нөгөөтэйгүүр, CATL-ийн батарейг Хятадад үйлдвэрлэсэн Tesla автомашинаас эхлээд Хойд Америк дахь Ford-ийн цахилгаан автомашинууд, тухайлбал Mustang Mach-E болон F-150 Lightning зэрэгт ашигладаг. Тус компани литийн төмрийн фосфат (LFP) батарейгаар мэргэшсэн бөгөөд эдгээр батарей нь ихэвчлэн Tesla-гийн олон автомашинд ашигладаг цилиндр хэлбэртэй батарейгаас харьцангуй бага зай туулах чадвартай байдаг.

Робин Зэн Маскийн батарейтай холбоотой мэдлэгт сэтгэл хангалуун байгаагүй ч түүнийг чип, програм хангамж, техник хангамж болон “механик зүйлс”-д сайн хэмээн үнэлжээ.

Мөн тэрээр Маскийн асуудал нь “хэт амлалт өгөх” хандлага гэж дурдсан бөгөөд тэрээр үүнийг, ялангуяа Бүрэн Автономит Жолоодлогын технологийн талаар, байнга хийдэг зуршилтай гэв. “Магадгүй ямар нэгэн зүйлд таван жил хэрэгтэй байж болно. Гэхдээ тэр хоёр жил гэж хэлдэг. Би түүнээс яагаад гэж асуусан. Тэр надад хүмүүсийг шахаж, урам зориг өгөхийг хүсдэг гэж хариулсан” гэжээ.


Эх сурвалж: www.theverge.com

What do you think?

37 Points
Upvote Downvote

Leave a Reply

CRISPR ашиглан амттай том улаан лооль бүтээв

CRISPR ашиглан амттай том улаан лооль бүтээв

Шон Мендес өөрийн нэрээр нэрлэсэн цомог болох ‘Shawn’-аа танилцууллаа: Stream It Now

Шон Мендес өөрийн нэрээр нэрлэсэн цомог болох ‘Shawn’-аа танилцууллаа: Stream It Now