Хүнд жингийн боксчин Тайсон Фьюри өөрийн өрсөлдөгч Энтони Жошуаг рингэнд гарахад бэлэн байхыг уриалж, тэдний хооронд томоохон тулаан болох дарамт шахалт нэмэгдсээр байна. Фьюри Арсланбек Махмудовтой хийсэн тулааныхаа дараа 16 сар завсарсны эцэст анхны ялалтаа байгуулсан бөгөөд энэ онд багтаж хоёр ч удаа тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хэдийгээр Жошуа одоогоор яаран шийдвэр гаргахгүй байгаа ч энэ онд тулаан болно гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгажээ.
Алдарт боксчин Карл Фроч өөрийн YouTube сувгаараа дамжуулан хийсэн дүгнэлтдээ, Фьюриг Махмудовтой хийсэн тулаанаас нь харахад Жошуагаас илүү давуу талтай байх магадлалтайг онцолсон байна. Тэрээр “Фьюри урт хугацааны дараа рингэнд эргэн ирсэн ч маш тайван, сайн тоглолт үзүүллээ. Махмудов тийм ч хүнд өрсөлдөгч биш байсан ч 12 раундын турш тоглолт үзүүлж чадна гэдэг нь гайхалтай. Энэ нь Жошуаг илүү хүнд байдалд оруулж магадгүй” хэмээн ярьжээ.
Энтони Жошуагийн дараагийн тулааны тов ойрын долоо хоногуудад тодорхой болох хүлээлттэй байна. Төлөвлөгөө ёсоор бол тэрээр ирэх 7-р сард эхний тулаанаа хийж, улмаар 11-р сар орчимд Тайсон Фьюритэй нүүр тулах магадлалтай байгаа ажээ. Энэхүү тулаан нь бокс сонирхогчдын дунд сүүлийн жилүүдэд хамгийн их хүлээлт үүсгэж буй үйл явдлуудын нэг болоод байна.


Good